Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН хоригийг хүлээж авна

МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

Харин энэ талаар тус намын дарга М.Энхболд  “Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хуулийн  төсөл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Тиймээс манай нам энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурь­тай байсан. Гол нь албан тушаа­лын, авлигын хэрэгт холбогдсон хү­мүү­сийг өршөөхгүй гэж үзсэн” гэсэн юм.

Тиймээс тус намынхан эхлээд Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж аваад дараа нь хуулийг дахин хэлэлцэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоригийг хүлээж авснаар хууль бүхэлдээ гацах учраас хориг хүлээж авсны дараа албан тушаал, авлигын хэргийг өршөөлд оруулахгүй байдлаар шийдэх ёстой гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан