Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сард сар хиртэнэ

Энэ сарын сүүлээр 32 жил тохиогоогүй гайхалтай сар хиртэлт болох ажээ. Тодруулбал, 28-ны өглөө 10:11 цагт хиртэлт эхэлж 11:23 хүртэл үргэлжлэх аж. “Энэ удаагийн сар хиртэлт зүгээр нэг байгалийн үзэгдэл биш, супер сар, сарны хиртэлт давхцана” хэмээн одон орончид тайлбарлаж байна. Учир нь, сар дэлхийг тойрохдоо тойрог замынхаа дэлхийтэй хамгийн ойр хэсэгт очих үед хиртэлт тохиох тул ховор үзэгдэлд тооцогддог байна. Энэ үед сарны хэмжээ ердийн үеийнхээс 14 хувь том харагдах ба хиртэх үедээ улаан өнгөтэй болох гэнэ. Тиймдээ ч эл үзэгдлийг “Супер сар, ср хиртэлт давхцах үзэгдэл” хэмээн нэрийддэг аж. Хиртэлт явагдах үед улаан өнгөтэй харагддаг нь нарны гэрэл дэлхийн агаар мандлыг нэвтэлж гарахдаа цэнхэр туяагаа алддагтай холбоотой аж. Харамсалтай нь, дэлхийн олон оронд харагдах энэ үзэгдэл манайд харагдахгүй аж.
Магадгүй, баруун Европ, Африк, Өмнөд Америк эсвэл АНУ-ын зүүн эрэгт байж таарвал энэ үзэгдлийг харж чадах гэнэ. Сар бүтэн хиртэх үзэгдэл манай оронд 2018 оны нэгдүгээр сарын 31-ний шөнө ажиглагдах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан