Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Цэлмүүн: Би од биш сар

Өчигдөр дуучин Ч.Цэлмүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонсогчдодоо сэтгэлээ нээв. Тэрээр өөрийн хуудсандаа ирсэн зурвасуудыг уншаад сэтгэл нь их хөдөлсөн гэнэ. Өөрийг нь дэмжиж, хайрладаг сонсогчдодоо сэтгэл хөдлөлөө төгс илэрхийлж чадахгүй ч зурвасаар ийнхүү дайжээ.

“...Ихэнх танихгүй хүний мессэж автоматаар спам руу орчихдог юм. Сая л хүмүүсийн цаг зав гарган сэтгэлээ хуваалцаж, урам зориг хайрласан үнэхээр үгээр хэлэхэд ч бага тэр л үгсийг уншиж суулаа... Танихгүй хэрнээ надад тэгж их итгэж, хайрлаж, миний хийсэн дуу, миний хэлсэн бас хийсэн бүхнийг тэгж их анхаарч, урам авч, хайрладагт нь би талархаад ч барашгүй нь... Та бүгдийн бичсэн үгсийг уншаад сүүлдээ итгэхгүй, нулимс урсаад л... Миний амьдралд инээмсэглэл, баярын нулимс, итгэл найдвар, зөвлөгөө, урам өгч байгаа та нарт болдог бол хэрхэн хүндэлж, талархаж буйгаа харуулахсан. Хажууд байхгүй, байнга таарахгүй, огт танихгүй хэдий ч сэтгэл зүрх тань надтай хамт байгааг мэдэх тэр л мэдрэмж дэндүү хайр татам. Хүмүүс “од” гэж ярьдаг.  Би бол тэр од мод биш шүү. Үнэхээр зүйрлэмээр байвал намайг “сар” гэж бод. Сар нарны тусламжтайгаар харанхуй тэнгэрт гэрэлтдэг шиг та нар миний амьдралд байгаа учраас л би энд байна. Би мундаг, чадвартайдаа биш та нар дэмждэг учраас л урам зоригтойгоор алхдаг” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан