Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халз тулаанд АНУ-ын баг ялжээ

АНУ болон ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн халз тулаан Нью-Йорк хотод боллоо. Энэ тэмцээнд эзэн баг зочин багийг 4:3 онооны харьцаагаар ялжээ. Эзэн багийн бүрэлдэхүүнд олимп дэлхийн наадамд оролцох дөрвөн бөх буюу 55 кг-ын жинд 2012 оны Пан Америкийн аварга, 2008 оны оюунты дэлхийн аварга, Сэм Хазенвикль, 66 кг-д  Жаред Фрайер, 74 кг-д 2011 оны дэлхийн аварга, 2012 оны дэлхийн цомын аварга, Пан Америкийн тоглолтын аварга Жордан Барроус, 120 кг-д 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 2008 оны оюутны дэлхийн аварга, 2011 оны Пан Америкийн тоглолтын аварга, 2010, 2012 оны Пан Америкийн аварга Тэрвейл Длагнев нар багтаж байсан юм. Харин ОХУ-ын бүрэлдэхүүнд ихэвчлэн залуу бөхчүүд оролцлоо.

55 кг         Сэм Хазенвикль - Артас Санаа 0-1, 0-2
60 кг        Логан Штайбер - Ахмед Чакаев 1-3, 7-0, 5-4
66 кг        Жаред Фрайер - Жамалутдин Курбаналиев 5-0, 0-2, 1-0
74 кг         Жордан Барроуз - Камал Маликов 8-0, 5-0
84 кг        Кейт Гэвин - Андрей Валиев 0-5, 2-3
96 кг        Жей Ди Бергман - Шамиль Ахмедов 2-1, 1-1, 0-2
120 кг        Тэрвэл Длагнев - Эдуард Базров 5:0         

 Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан