"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ
Өнөөдөр 9,00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг нээсний дараа УИХ дахь АН-ын болон МАН-ын, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанууд тус тус болох юм байна.
Харин маргаашийн мягмар гарагт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар тус тус дээрх хоёр асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ гаргасны дараа үдээс хойш 14,00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргаад ээжлит бус чуулганыг хаахаар төлөвлөжээ.
Өршөөл үзүүлэх хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчилсэн хориг тавьсан бол Засгийн газрын үарим гишүүнийг томилох тухай асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцсөний дараа “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн хариу өгөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл