Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын мастеруудын анхдугаар наадам болно

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотноо болно. Уг наадамд Монгол, ОХУ, БНХАУ, Франц, Герман, Тайвань, БНСУ-ын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, кросс гүйлт, шатар, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөнө.
Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 11-нд Спортын төв ордонд болж хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, граунд гольфийн тэмцээнүүд “Хасу Мегаватт” компанийн Эко спорт цогцолборт зохиогдох бол шатар, кросс гүйлтийн тэмцээн Тэрэлж дэх “Мидори” амаралтад болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан