Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Олон улсын бичиг үсгийн өдөр” өнөөдөр тохиож байна

Жил бүр тэмдэглэдэг бичиг үсгийн долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Анх 1965 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс ЮНЕСКО-гоос "9-р сарын 8"-ны өдрийг "Олон улсын бичиг үсгийн өдөр" болгон тунхагласан бөгөөд хамгийн анх 1966 онд энэхүү өдрийг баярын өдөр болгон тэмдэглэжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 781 сая насанд хүрэгч уншиж, бичиж, тоо бодож чадахгүй байгаа бөгөөд үүний гуравны хоёрыг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Ганц өгүүлбэр ч толгой холбож чадахгүй байгаа 250 сая гаруй хүүхэд байдгийн тэн хагас нь дөрвөн жил сургуульд сурсан байдаг байна. Бичиг үсгийн боловсрол нь ядуурлыг бууруулж хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж өндөр цалин авах боломжийг бий болгодог. Мөн эмчийн бичиж өгсөн зааврыг уншиж ойлгох, эрүүл мэндээ хамгаалах, эх үрсийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах үр дүнтэй арга зам билээ. Төрөх насны эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулс­наар 1990 оноос 2009 оны хооронд таваас доошхи насны хоёр сая гаруй хүүхдийн амийг аварч чадсан гэдэг.
Бичиг үсгийн боловс­ролоор мэдлэгт хүрэх, өөртөө итгэх хүч чадлыг хүмүүн бүр олж авдаг билээ. Энэхүү эрч хүч нь олон сая хүнд үржигдэн нэмэгдсэнээр бидний нийгмийн ирээдүйд чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан