Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоол өргөн барив


Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан тухайгаа  сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах болсноо гурван үндэслэлээр тайлбарлалаа. Түүнийхээр бол  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байгаа учраас түүнийг Засгийн газрын гишүүнээс огцруулахаар  тогтоолын төсөл  өргөн барьсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан