Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Англид дахиад нэг Стоунхенж олдлоо


Их Британийн архелогчид Уилтшир гүнлэгийн нутгаас хоёр дахь Стоунхенж буюу асар том чулуунуудыг тойруулан өрсөн байгууламж олж илрүүлсэн байна.  Судлаачид үүнийг мөн л эртний, лавтай 4500 жилийн настай байгууламж гэж үзэж байна.
Археологчид тус бүр нь дунджаар 4,5 метр өндөртэй 90 том чулуу нэгээс илүү метрийн гүнд газарт булаастай байсныг олж илрүүлэн ухаж гаргасан байна. Энэ чулуунууд жинхэнэ Стоунхенж шиг тойргоор биш хагас дугуй маягаар цуварч байрласан байж.

“Үүнтэй ижил төстэй зүйл дэлхий дээр өөр байхгүй гэж бид бодож байна. Энэ бол  цоо шинэ зүйл, хэмжээ нь ч өвөрмөц юм. Энэ бол мөн л ямар нэг зан үйлийн талбай байх. Харахад яг л театр шиг санагдаж байна” гэж судлаач  Винс Гаффни хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан