Башар Асадад, Ким Чен Ун төрсөн өдрийн баярын цахилгаан илгээжээ
2015 оны 9 сарын 9

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад энэ сарын 11-нд тэмдэглэх 50 насны ойг нь тохиолдуулан баярын цахилгаан утас илгээжээ.
Илгээлтэд БНАСАУ-ын ард түмэн, Засгийн газар “Сирийн ард түмний империализмтэй хийж байгаа тэмцлийг ямагт дэмжиж байдаг” гэж тэмдэглэсэн байна.
Мөн Сирийн ард түмэн, Засгийн газар Нөхөр Асадын манлай удирдлагын дор эх орноо хамгаалах болон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэл, хөгжил дэвшилдээ асар их дэвшил олж байгааг онцолжээ.
Ким Чен Ун  “Сирийн ард түмэн улс орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, дайсагнагч хүчнүүдийн зүгээс ирж байгаа террорист халдага дайралтын эсрэг шударга тэмцэлдээ бүрэн төгс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Төгсгөлд нь тэрээр хоёр орны харилцаа цаашид улам өргөжихийг хүсээд Башар Асадад эрүүл энх байж хариуцлагатай албандаа их амжилт олохыг ерөөжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.