Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

277 мянган долларын үнэтэй алмаз залгисан хулгайч баригдлаа

Тайландад болж байсан Гоёл чимэглэлийн олон улсын үзэсгэлэнгээс алдагдсан 277 мянган долларын үнэтэй алмаз эрдэнийг хятадын нэгэн бүсгүй хулгайлан залгисан байсныг цагдаагийнхан илрүүлжээ.
 
Эрдэнэс алга болсон тухай эзэн нь пүрэв гарагт хууль сахиулагчдад мэдэгджээ. Хэргийг шалгаж үзэхэд үнэт эрдэнэсийг хуурамчаар солиод авчихсан байж. Дүрс бичлэгийн камерт үлдсэн бичлэгийг гэрэл зураг болгон түгээсний ачаар Хятадын иргэн нэг бүсгүйг найз залуугийн нь хамт саатуулсан байна.

Алмаз эрдэнэ ч түүнд байсангүй, хосууд ч өөрсдийгөө Тайландад амарч яваа жирийн жуулчид гэж мэдүүлсэн байна. Харин рентгенээр харах үед 30 настай Зян Сюйлянь бүсгүй зургаан каратын жинтэй алмаз эрдэнийг залгичихсан байсан нь илэрчээ.

Бүсгүйг одоо эмнэлэгт хэвтүүлэн, эмч нар түүний шулуун гэдэснээс эрдэнийг гарган авах арга хайж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан