Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВСТРАЛИД СУРАЛЦАХ ЗӨВЛӨГӨӨ-2 ВИЗА-572

Та бүхэнд Зөвлөгөө-1 буюу хэлний бэлтгэлийн чиглэлийн 570 ангилалын мэдээлэл таалагдсан байх гэж бодож байна. Өнөөдөр та бүхэндээ 572 ангилал буюу Мэргэжлийн сургалтын визаны талаар мэдээлэл хүргэе.

Энэхүү мэдээлэл нь Австрали улсад гэр бүлээрээ, ажиллангаа амьдрах хамгийн хямд сонголт бөгөөд SVP буюу хялбарчилсан визаны нөхцөлд багтах тул сүүлийн үед Австралид сурахыг хүссэн хэн бүхэн ихээр сонирхож байгаа ангилал юм.

2014 оны 11 сарын 23 өдөр Австралийн immigration 572 ангилалыг SVP /хялбарчилсан визаны нөхцөл/-д хамруулсан бөгөөд Advanced Diploma эсвэл Advanced Diploma+ Diploma+ Certificate сонголтуудаар нийт 200 орчим мэргэжлээр суралцах боломжийг гадаад оюутнуудад олгосон. Гэхдээ Австралийн бүх сургуулиуд биш зөвхөн immigration-ы SVP жагсаалтанд орсон сургуулиуд хамрагдах эрхтэй болсон.

Та дараах жагсаалтаас энэхүү сургуулиудыг олох боломжтой
https://www.comlaw.gov.au/Details/F2015L00899
572 ангилалын виза нь мөн өөрийн давуу болон сул талуудтай байдаг.

ДАВУУ ТАЛУУД

1. Банкны баталгаа байршуулах шаардлагагүй.
Дээр хэлсэнчлэн 572 ангилалын виза мэдүүлэгчид нь SVP визаны шаардлагад багтсан сургуульд суралцах гэж байгаа тохиолдолд банкны баталгааг 3 сар байршуулахгүйгээр шууд мэдүүлэх эрхтэй.

2. Гэр бүлийн гишүүдээ өөрийн визандаа багтаан авч явах, ажиллах эрхтэй.
Таны эхнэр/нөхөр болон хүүхдүүд таны визанд dependent болон орох эрхтэй бөгөөд суралцаж буй хугацаанд нь гэр бүлийн гишүүн нь 14 хоногт 40 цаг ажиллах, хүүхдүүд нь улсын сургуульд суралцах эрхтэй болдог. Мөн та өөрөө 14 хоногт 40 цаг ажиллах эрхтэй виза юм.

3. Виза процесс хугацаа 3 сараас 28 хоног болж багассан, визаны татгалзалын хувь буурсан.
2014 оны 11 сараас өмнө 572 ангилалын виза мэдүүлгийн хугацаа 3 сар байсан бол одоо 28 хоногийн дотор шийдвэрлэгддэг болсон. Мөн та өөрийн суралцах зорилго, сурах чиглэлтэй уялдсан байдал, суралцаж төгсөөд буцаж Монголдоо ирж ажиллах тухайгаа нотолсон визаны бүрдүүлэх баримт бичгээ маш ойлгомжтой бөгөөд тодорхой бүрдүүлсэн тохиолдолд 572 ангилалын татгалзал бараг байхгүй болно.

4. TAFE буюу Австралийн засгийн газрын институцэд суралцагчдад давуу талууд.
572 ангилалын гол боловсролын байгууллагууд нь яах аргагүй мужуудын мэргэжил боловсролын институцууд болох TAFE сургуулиуд юм. Мужийн засгийн газрын нэрийн дор TAFE сургуулиуд нь эрэлттэй, Австрлаидаа нэн шаардлагатай мэргэжлүүдийн хүрээнд оюутанд хичээл ордог бөгөөд ьиза татгалзал бараг байхгүй, Австралийн компаниудад дадлага хийх, цаашлаад ажиллах эрхийг өгдөг. Жишээ нь 2014 оны байдлаар TAFE Queensland SkillsTech сургуулийн нийт төгсөгчдийн 78% нь 2 жилээсээ Австралийн компанид дадлага хийн, төгсөгчдийн 40% нь төгсөөд үргэлжлүүлэн уг компанидаа ажиллаж байгаа үзүүлэлттэй байна. Мөн манай ICMA байгууллага нь 2015 оны байдлаар нийт 21 оюутныг TAFE сургуулиудад зуучилсан бөгөөд визаны татгалзал 0% байна.

5. Төлбөр хямд
Австралийн дундаж их сургуулиудын бакалавр, мастерийн төлбөр нь жилийн 20000-30000 долларын хооронд хэлбэлздэг бол 572 ангилалын сургуулиудын жилийн төлбөр 11000-14000 доллар байдаг. Оюутан энэхүү төлбөрийн талыг буюу 1 семестрийн төлбөрийг төлөөд визандаа орох эрхтэй.

6. Хэлний шалгуур бага, хэлний оноогүй ч суралцах боломжтой
Австралийн 572 ангилалын бүх сургуулиуд Advanced Diploma сургалтандаа IELTS 5.5 онооны шалгуур тавьдаг нь их сургуулийн шалгуураас бага юм. Мөн та хэлний ямар нэгэн оноогүй бол тухайн сургуулийн түвшин тогтоох шалгалтыг өгөөд advanced diploma сургалтынхаа өмнө хэлний бэлтгэл 30 хүртэлх 7 хоног авж болно.

СУЛ ТАЛУУД
1. Гэр бүлийн гишүүдийн ажиллах цаг бага, хүүхдийн сургуулийн төлбөр өндөр.
573, 574 ангилалын бакалавр, мастерийн сургалтттай харьцуулбар 572 ангилал нь дараах сул талтай. Их сургуулийн ангилалд гэр бүлийн гишүүн нь 7 хоногт 40 цаг ажилалх эрхтэй байдаг бол 572 ангилал нь 14 хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Гэхдээ гадаад оюутнууд энэ цагт хязгаарлагддаггүй, ажил олдож байвал хэдэн ч цаг хамаагүй ажилладаг.
Мөн 6 болон түүнээс дээш насны хүүхдийн сургалтын төлбөр нь 573 ангилалаас арай өндөр үнэтэй байдаг.

2. Насны хязгаар 35 ба түүнээс доош.
Хэрэв та 35-с дээш настай бөгөөд Монголдоо бакалавр мастерийн зэрэгтэй, одоо ажиллаж байгаа ажил болон сурч төгссөн сургуулиасаа өөр чиглэлээр суралцах гэж байгаа бол энэ таны сул тал болох бөгөөд бид танд 573,574 ангилалын мастерийн визаг санал болгоно.
572 ангилал нь мэргэжлийн дипломтой сургалт тул нас залуу, сурах гэж байгаа чиглэлдээ таарсан ажлын туршлага, боловсролын чиглэл шаарддаг. Жишээ нь 36 настай Нягтлан бодогч залуу 572 ангилалаар Инженерийн чиглэлд суралцвал татгалзах магадлал өндөр байдаг.

3. Суралцах хугацаа дуусаад ажлын виза мэдүүлэх эрхгүй.
Харамсалтай нь 572 ангилалаар та суралцаж төгсөөд шууд ажлын виза мэдүүлэх эрхгүй. 573,574 ангилалд суралцагч 2 ба түүнээс дээш жил сурлацсан бол үргэлжлүүлэн 3 жил ажиллах виза мэдүүлэх эрхтэй байдаг. Гэвч Австрлаи улсын нэн шаардлагатай 100 мэргэжлийн жагсаалтад багтсан мэргэжлээр суралцаж байгаа бол таныг Австрали компани батлан даан авч ажиллуулах боломж өндөр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Мөн та Skilled employee PR apply буюу зарим шаардлагатай мэргэжлээр ажиллах, байнгын иргэншил мэдүүлэх эрхтэй.
Манай байгууллага нь 572 ангилалын SVP жагсаалтад багтсан дараах сургуулиудын албан ёсны агентлаг юм. Үүнд:
1. TAFE NSW - Sydney city
2. TAFE Holmesglen - Melbourne city
3. TAFE Queensland - Brisbane, Gold Coast cities
4. AIPE institute - Sydney city.
5. APSI institute - Perth city
6. Canterbury educational group - Sydney, Brisbane cities

7. Kent institute - Sydney city гэх мэт 10 гаруй сургуулиудад
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСГҮЙ, БАРЬЦААГҮЙ, ЗУУЧЛАЛЫН ТӨЛБӨРГҮЙ зуучилж байна.

Та манай оффис дээр хүрэлцэн ирж 572 ангилалын визаны мэдээлэл, визаны материал бүрдүүлэлтийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөөг байнга аваарай.
Австралийн боловсролын тэргүүлэгч агентлаг ICMA.

Хаяг: Улаанбаатар хот, Хүүхдийн 100-н Түшиг бизнес төв, 207 тоот.
Утас: 88090914, 99107914, 88119287, 88098177.
Эх сурвалж: www.border.gov.au/…/Vocational-Education-and-Training-Secto…
2015 оны байдлаар ICMA агентлаг 572 ангиллаар 22 оюутны виза амжилттай гаргасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан