Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн боловсролын үзэсгэлэн болно

Жил бүрийн есдүгээр сард Австралийн Засгийн газраас боловсролын бүх шатны байгууллагуудын дунд үзэсгэлэнг гаргадаг уламжлалтай. Энэ жилийн буюу дөрөв дэх удаагийн үзэсгэлэн энэ бямба гарагт Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдахаар болжээ. Үзэсгэлэнд 30 орчим их, дээд, мэргэжлийн боловсролын сургууль болон англи хэлний, бага, дунд, ахлах сургуулийн төлөөлөгчид оролцохоор ирсэн байна.

Арга хэмжээний үеэр Бээжин хот дахь Австрали улсын Элчин сайдын яамны Цагаачлал, хил хамгааллын албаны ажилтнууд оролцож Австралийн оюутны визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Төлбөрийн хэмжээний хувьд бараг ялгаагүй болсон энэ үед хүүхдүүдээ гадаадад боловсрол эзэмшүүлэх гэж байгаа эцэг эхчүүд, өөрсдийгөө цэнэглэх гэж байгаа оюутан залуус "Хил хязгааргүй Австрали" боловсролын үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан