Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн алдарт зураач Мозез эмээ


“Одоо ч оройтсондоо”. Ингээд л хоёр идэхгүй хоосон хонохгүй явсаар хорвоог барах нь гэж боддог хүн нэг биш байдаг. Энэ дэлхий дээр танд амжилт гаргах боломж олдохгүй, магадгүй  танаас түрүүлээд бүгдийг бусад нь хийчихсэн мэт санагдах үе ч бий. Тэгвэл хүн  танд мөнхөд боломж байдаг. Амжилт таныг анаж байдаг гэдгийг өгүүлэх зарим бодит түүхийг энэ булангаар хүргэе. Өндөр насандаа амьдралаа өөрчилсөн хүн нэг биш байдаг юм шүү.

Мозез эмээ хэзээ ч урлагийн сургуульд суралцаж байгаагүй. Гэхдээ тэр Америкийн алдарт зураачдын нэг. Жижигхэн фирмд нуруугаа бөгтийтэл олон жил ажилласан тэрээр 76 насандаа л анх бийр цаас нийлүүлжээ. Түүний анхны зургийг орон нутгийн нэгэн эмийн сан ханандаа өлгөсөн байна. Тус хотоор дайрч явсан уран зурагт дуртай нэгэн инженер эмээгийн зурсан зургийг хараад эмийн санчаас сурагласаар өөрийн цуглуулгад хэд хэдэн зураг хямдхан үнээр худалдаж авчээ. Ингээд Мозез эмээ Америк даяар алдартай зураач болсон гэдэг. Тэрээр 101 насандаа таалал төгссөн бөгөөд энэ хугацаанд 1600 гаруй бүтээл туурвижээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан