Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН толгойгоо “тоншиж” эхэлсэн үү

Л.НОМИН

“Манай нам хамгийн эв нэгдэлтэй, бусад шиг эвдрэлцсэнээ ил гаргадаггүй” гэж байнга ярьдаг хүмүүс далдуур тэмцэлдэж сууна. Ойрдоо барцад ихтэй байгаа МАН-ынхан ээлжит Бага хурлаа хийх эсэх нь эргэлзээтэй болжээ. Уг нь цаг хугацааны хувьд өдийд Бага хурлаа хуралдуулдаг. Ирэх даваа гараг буюу энэ сарын 28-нд хуралдах төлөвлөгөө байгаа ч хугацаандаа амжих үгүй нь тодорхойгүй байна. Энэ хурлаар хэлэлцэх олон асуудал хуримтлагдсанаас гадна, удирдлагуудын суудал ганхаж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Хурал зарлахаар дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийг огцруулчих гээд байдаг. Зарлахгүй болохоор дотоод асуудал нь хурцдаад савнаасаа хальчих гээд...

Хамгийн сүүлийн үеийн дуулиан гэвэл Говь-Алтайд болсон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 1000 залуусын барцадтай чуулга уулзалт.

Гурав хоног чуулахдаа залуучууд архидан согтуурч, хоорондоо муудалцаж, истана маркийн машин шатаасан хэрэг гарсныг тус аймгийн Цагдаагийн байгууллага үгүйсгээгүй мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Зарим эх сурвалжийн хэлснээр энэ үеэр хүмүүс бэртэж, гэмтсэн ч нууцалж байгаа гэсэн юм. Үүнтэй ижил бас нэг хэрэг Баянхонгор аймагт гарсан аж. Наймдугаар сарын 14-17-нд НАМЗХ-ны 1000 залуусын чуулган зохион байгуулахдаа мөн л архидан согтуурч зодоон цохиондоо хүрсэн гэнэ. Тэгээд ч болоогүй хөлчүү явсан зарим нь машинтайгаа осолдсон гэх мэдээлэл бий. Баян-Өлгийд ч мөн НАМЗХ-ны 1000 залуус чуулахдаа гар зөрүүлсэн тухай ярьж байна. Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат машин шатаагаагүй гэж мэдэгдэв. Гэхдээ дээрх мэдээлэл цөөнгүй эх сурвалжаас гарч байсныг сануулъя.  Сонгуулийн өмнөх жилд эрс идэвхждэг чуулга уулзалтуудаа НАМЗХ-ныхон хэл ам татлалгүй хийж чадаагүй асуудлыг Бага хурлын үеэр хэлэлцэх нь мэдээж.

Мөн л орон нутагт үүссэн нөхцөл байдалдаа Ардын намынхан дүгнэлт хийх цаг болжээ. Дархан-Уул аймагт олонхийг бүрдүүлсэн мөртлөө засгийн эрхийг авах гэсэн нэгэн хэт улайрч сөрөг хүчинтэйгээ хавсарсан. Аймгийнхаа Ардын намын хорооны даргыг Засаг даргаас нь буулгасан учраас удахгүй сонгуульт ажлыг нь авахаар нэгдэж магадгүй. Дорнод аймагт ч гэсэн үйл явдал ээдрээтэй болсон. Засаг даргад батламжуулах гэж хоёр ч удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг /2012 оны үед/ -аас виз авч чадаагүй ч Ч.Сайханбилэг сайдаас зөвшөөрөл авчихсан М.Бадамсүрэнг төрийн албанд гурван жил ажиллаагүй нь хууль зөрчиж буй гэж Аудитын газраас огцруулах санал уламжилсан. Гэтэл М.Бадамсүрэн нь аймгийнхаа ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг унагаах ажилд оролцсон болж таарч Дорнодод дахиад л МАН-ынхан зодоонтой байна. 2014 оны хоёрдугаар сард эсрэг намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн гэж М.Бадамсүрэнг намын хорооны даргаас нь чөлөөлсөн. Гэхдээ зургаан сарын дараа намын хорооны хурлаа хийж Ц.Жанлавыг намын хорооны даргаас буулгаж эргээд дарга болсон нэгэн. Орон нутагтаа ялалт байгуулсан хоёр аймгаас хархад л үлгэр жишээ Ардын намынхан хоорондоо зөрчилдөж, өрсөлдөгчидтэйгээ нэгдэж, хамссан асуудлыг гишүүд нь сөхөж гаргаж ирэх бололтой.  

Ирэх сонгуулийн марафон нам дотроо эхлүүлсэн нь ч шүүмжлэл дагуулсаар байна. Тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг 100 сая төгрөг хандивлах юм бол зөвшөөрөл өгнө гэж. Тусгаар тогтнолын ордноор нэр дэвших эрхийн бичиг өвөртлөх гэсэн хүсэлтэй хүмүүс хөлхөлдөж байгаа аж. Ховд аймгийн хоёр мандатын төлөө 3-4 хүн хүсэлтээ илэрхийлж, гэрээ байгуулсан гэх. Мэдээж, 100 сая төгрөгөө төлөөд гэрээ байгуулсан болж таарах нь. МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Б.Ганхуяг наймдугаар сарын 26-нд өгсөн нэгэн ярилцлагадаа “УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүс намдаа 100 сая төгрөг өгөөд гэрээ байгуулж байна. Одоо мөнгөө аваад эхэлсэн. Тухайлбал, би л гэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсон бол 100 сая төгрөгөө сонгуульд зориулж өгч байгаа болохоос намд өгөөгүй. Юунд зарцуулах гэж байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй зүйлд мөнгөө өгч болохгүй. Үнэндээ манай намын санхүүжилтийн байдал ойлгомжгүй байдалд орчихсон” гэжээ. Саяхан гэхэд аймаг, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, нарийн бичгийн нарыгаа Хятадад аялуулж амраасан гэдэг. 100 саяар нь аваад байгаа мөртлөө урсгал зардлаа төлж чадахааргүй байгаад намынх нь гишүүд сэтгэл дундуур яваагаа илэрхийлэв. МАН-ын Тусгаар тогтнолын ордон интернэт, утас, кабелийн төлбөрөө төлөөгүй, төв аппаратынхаа ажилтнуудын цалинг ч өгч чадахгүйд хүрсэн байна.

Бага хурлын сураг ажиг гараад эхэлсэнтэй зэрэгцээд намын удирдлагуудад цаашдаа итгэл үзүүлэх эсэх талаар өөр нэг асуудал сөхөгдөх нь. Тиймээс хурлаа цагт нь хийх үү, хойшлуулах уу гэдгийг ярилцаж байгаа аж. Шинэчлэлийн хорооныхон Бага хурал цаашлаад Онц их хурал хуралдуул гэсэн шаардлага тавьсан. Тэдний эгнээнд нэгдэх сонирхолтой нь ч цөөнгүй бий гэнэ. Удирдах зөвлөлийн хурлаа өчигдөр зарлаж, орон нутагт үүссэн асуудлаа ярилцана гэж Ж.Мөнхбат генсек мэдээлсэн. Харин энэ хурлаас нь ээлжит Бага хурлын тов тодрох эсэх нь мөн л эргэлзээтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын (Castor oil) гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас:80804877,80884877 Үнэ:9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд: - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүлнэ - Хуйханд чийгшил, тэжээл өгч, хуурайшилтаас сэргийлнэ - Үсний халзралт, уналтын эсрэг үйлчилгээтэй - Буурал үсний ургалтыг багасгана, тогтмол хэрэглэхэд зогсоох үйлчилгээтэй Үсний эрүүл сайхан байх нь үс агуулж байгаа арьсны гадаргуу буюу хуйх эрүүл байхаас хамаардаг. Үсний уганд кастор тосыг тогтмол түрхэх нь маш их байгалийн эрдэс тэжээл өгч, үсийг эрүүл сайхан болгодог. Үс өтгөрч, гялалзаж, хагнаас ангижирч, уналт нь зогсож тэсвэртэй болдог. Үсний угыг бэхжүүлэхдээ кастор тосыг тарагтай хольж хэрэглэхэд үс илүү гялалзаж намирдаг. Тосыг үсний уг, хуйхандаа түрхэж, толгойны гялгар уутан малгай углах эсвэл алчуураар боогоод 3-4 цаг болгож угаана, хонуулсан ч болно. Долоо хоногт 1-2 удаа ийнхүү хэрэглэснээр сарын дараа та гайхалтай үр дүнг нь мэдрэх болно. Кастор тос нь үс уналтыг багасгадаг, гэхдээ мэдээж ид шидийн юм шиг ганц хоногийн дотор өтгөрнө гэж үгүй учраас тогтмол хэрэглэвэл үр дүнгээ үзүүлдэг. Гол учир нь кастор тосонд агуулагддаг рицинолеин гэх хүчилд байна. Энэхүү хүчил нь үсний уг болон хуйхан дах бактер, элдэв үрэвслийг арилгах үйлчилгээ үзүүлж, улмаар үсний өвчлөлийг багасгаж үс бэхждэг юм. Буурал үснээс ангижрахад тусгай маск хэрэглэдэг, энэ арга нь олон хүнд бодит үр дүн өгч, шагшигдаж байна. Уг масканд цайны халбага (ц.х) зөгийн бал, ц.х кастор тос, ц.х коньяк мөн 1ш өндөгний шар орно. Бүгдийг нь хольж, нийлтэл нь хутгаад, үснийхээ уг руу 5 минут орчим шингээж түрхэнэ. Толгойны гялгар уутан малгай углаад 2-3 цаг байлгасны дараа үсээ угаана. 7 хоногт 2 удаа уг маскийг хэрэглэнэ. 3-4 удаа хийгээд л үр дүн нь мэдрэгдэх болно. Мөн энэхүү тос нь хөмсөг, сормуусыг бусад ямар ч төрлийн бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэйгээр ургуулдаг нь хэдийнээ батлагдаж, хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болж чадсан байна. Хөмсөгөндөө түрхэхдээ тосоо хөвөнд шингээж байгаад түрхэж хонуулна. Сормуусандаа түрхэхдээ сормуусны будагны багсыг сайтар цэвэрлэн тосондоо дүрж аваад, сормуусаа будаж байгаа мэтээр нүдэндээ тос оруулалгүйгээр түрхээд хонуулна. Зарим хүмүүт сормуусандаа түрхэхэд харшил өгч, нүдний коньюнктивит өвчлөл өгөх магадлалтайг анхаарах нь зүйтэй. Кастор тос нь сэвх бүдгэрүүлэх үйлчилгээтэй байна. Тосоо бага зэргийн Е витаминтай хольж хөвөнд шингээгээд 1-2 минут сэвхтэй хэсэгтээ түрхээд 2-3 цаг байлгаад угаана. Өглөө оройдоо энэ үйлдлээ давтаад байвал хэдэн долоо хоногийн дараа үйлчлэл мэдэгдэж, сэвх нь бүдгэрнэ. Хуурай арьсыг чийгшүүлэх тэжээлийн маск. Өндөгний шарыг хөөсөртөл нь хутгаад, 1 ц.х кастор тос нэмж, жигдэрч нийлтэл нь сайтар хольж хутгана. Нүүрэндээ тавьж, 15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Уг маск нь хуурай арьсанд тэжээл өгч, гүн чийгшүүлж, арьсыг гөлгөр болгоно. Холимог арьсны хуурай хэсэгт мөн хэрэглэж болно. ХАРИЛЦАХ УТАС:80884877,80804877
Хамгийн их уншсан