Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барселона клуб түүхэн ялагдал хүлээлээ

Испанийн хөл­­бөм­­бөгийн мэргэж­лийн лигийн хүчир­хэг багийн нэг Барселона клуб өчигдөр түүхэн ялаг­­дал хүлээлээ. Тэд Селта де Виго ба­гийн талбайд зоч­лон очиж ийнхүү ялагдал амссан юм. Тоглолтын 26 дахь минутад Агудо Дуран эхний гоолыг оруулж улмаар 30 болон 56 дээр Лаго Аспас хоёр гоол оруулсан бол Барсагийн довтлогч, Бразилийн од Неймар 80 дахь минутад тоглолтыг эргүүлэх гэж оролдсон боловч 83 дээр Гуидетти эцсийн цэгийг тавьснаар тоглолт өндөрлөж  4:1-ээр түүхэн хожигдол амссан байна.

 Лаго Аспас хуучин Английн Ливерпүүл багт довтлогчийн байрлалд байсан нь тэднийг хожиход том тус хүргэсэн  талаар багийн удирдлага нь ихэд магтжээ. Барселонагийн хувьд ийм олон тооны зөрүүтэй хожигдож байсан түүх байхгүй юм байна. Тоглолтын дараа Месси “Би багт юу хэрэгтэй байгаа талаар сайн зүйл олж мэдлээ” хэмээн хариулжээ.

0 Сэтгэгдэл
за сүртэйштээ. Барса Аврагуудын лигт Байармюнхенд Долоо нолиор хожигдож байсаны дэргэд энэ ч гайгүй бнаа.
Хамгийн их уншсан