Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар-Екатеринбург чиглэлийн шууд нислэгтэй болох боломжтой

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Түүнд өчигдөр Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхжээ.

Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев мужаа төлөөлөн худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан бөгөөд боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо байгаа гэж үзсэн байна. Мөн тэрээр “Хуучин ЗХУ-ын үед Монголын мянга, мянган оюутан боловсрол эзэмшсэн бөгөөд ОХУ-д тэр дундаа Свердловскт боловсрол эзэмшсэн хүний нэг нь та юм. Иймээс хоёр орны иргэд хоорондын хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй явагддаг. Мөн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагатай манай мужийн хувьд ч хамтран ажиллах сонирхолтой байна. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг дэмжихийн тулд бизнес хоорондын болон аж ахуйн нэгж хоорондын уулзалт, харилцаа холбоо чухал юм” гэжээ. Мөн Свердловскийн онгоцны буудал 40 гаруй орны 60 хоттой шууд нислэгтэй байдаг учраас  Улаанбаатар-Свердловскийн шууд нислэгийн асуудлыг судалж үзэхээр болсон байна. “ТЭЦ-4” ДЦС-тай Уралын турбины үйлдвэрийн хамтран хэрэгжүүлсэн төсөл энэ оны гуравдугаар сард амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд 2014 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт өмнөх үзүүлэлтээс тав дахин нэмэгдэж, өөрөөр хэлбэл 43 сая ам.долларт хүрсэн юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Засгийн газар Свердловск мужтай аж үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан болон боловсролын салбарт хамтран ажиллах давуу эрх бүхий хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломж бий. Мөн Монгол Улс танай мужтай аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Оросын хамтарсан компаниуд аж үйлдвэрлэлийн тоног төхөө­рөмж, технологийг зах зээ­лийн боломжит үнээр худал­дан авах сонирхолтой байдаг. Уралд үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмж зах зээлд өрсөл­дөхүйц чанартай гэдэгт би итгэлтэй байдаг. Мөн танай мужид суралцаж буй оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, металлургийн чиг­лэлээр мэргэжилтэн бэлтгэх сонир­холтой” байгаагаа хэлжээ. Мөн 2016 оны сүүлээр шинэ нисэх буудал ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа учраас  Улаанбаатар-Екатеринбург чиглэлийн шууд нислэгтэй болох боломж байгаа гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан