Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Цагаанбаатар яагаад зодог тайлав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлах болсноо мэдэгдлээ. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсч, 1995 оноос анх жүдогоор хичээллэж эхэлсэн тэрээр өөрийн гол амжилтаа 2004 онд гаргасан бөгөөд 20 насандаа Афины олимпын наадмын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулж байлаа.

Улмаар 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочдын анхны алтан медалийг хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны эзэн болсон билээ. Жүдо бөхийн бүхий л төрлийн тэмцээнээс медаль хүртсэн түүнийг зодог тайлсанд харуусах хүн олон байгаа ч өөрийн хойч үеэ бэлтгэхээр  дасгалжуулагчийн албанд томилогдсонд нь талархаж буй нь түүнээс олон байна. Шийдвэрийнхээ  тухайд тэрээр "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрийг гаргасан. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпын аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэдэг хариултыг өгчээ.

0 Сэтгэгдэл
tailsanan deer shvv de ajilt gargahaasai ongorson shvv de ..olon saihan barild chih zaluusd shabar bolj ybchaad yamar ch amjilt gargaj chadaagvi hudraggvi hvn de
өөрөө юу ч чадахгүй хүн дэлхийн аврага олимпын хүрэл медальтай байх уу. чиний хүсээд мөрөөдөөд хэзээч хүрч чадахгүй тэр оргилд чинь хүрсэн хүн. чи зүгээр л атаархуу зандаа өөрөө өөрөө гутраад сууж бай
Энэ ЛАПША гоймон аль эрт болих байсан юм. Нэг л их худлаа бүлт шаасан хүн яваад байсан. Өөрөө юу ч чадахгүй байж үнэхээр чадалтай авъяастай олон сайхан залуучуудыг дарж, Женкогийн ар өвөрт нь гарч байж гадагшаа тэмцээнд явсан. Ер нь тахиндаа нэлээн юмтай шүү. Тэр нетэд тавьсан зураг энэ тэрийг нь. Үнэхээр дальжиг ***** шүү
өөрөө юу ч чадахгүй хүн дэлхийн аврага олимпын хүрэл медальтай байх уу. чиний хүсээд мөрөөдөөд хэзээч хүрч чадахгүй тэр оргилд чинь хүрсэн хүн. чи зүгээр л атаархуу зандаа өөрөө өөрөө гутраад сууж бай
Спорт бол насны залуугийн тэмцээн. 31-тэй юм бол зодог тайлахаас яах вэ. 30 хүрсэн тамирчин бол баяртай, өөр дасгалжуулагч юм уу сурч мэдэхийн төлөө зүтгэхээс яах вэ.
Хамгийн их уншсан