Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн том ягаан алмаазыг үнэ хаялцуулна

Дуудлага худалдааны “Christie"s” ордон 16.08 кратын жинтэй, ховор ягаан алмаазыг Женевт үнэ хаялцуулна. Энэ тухай Нью-Йорк хотын “Christie"s” ордны төлөөлөгчид мэдээлжээ.

Тэгш өнцөгт хэлбэртэй, шуудангийн маркийн хэмжээтэй уг чулууг 23-28 сая доллароор үнэлсэн байна. Уг алмааз нь урьд өмнө үнэ хаялцуулж байсан ийм төрлийн чулуунуудаас хамгийн том нь юм. Хэрэв ховор ягаан алмааз шинжээчдийн тооцоолсон үнэнээс илүү өндөр үнээр зарагдвал ийм төрлийн болон ийм өнгийн чулууны хувьд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан чулуу болно гэж “Christie"s” ордныхон онцлон хэлжээ.

Аравдугаар сард ховор ягаан алмаазыг Хонконг, Нью-Йорк болон Лондон хотод олон нийтэд үзүүлнэ. Женевт 11 дүгээр сарын 6-наас үзүүлэх төлөвтэй байна. Алмаазыг худалдан авагч нэр өгөх эрхтэй гэнэ. Ховор алмаазыг дуудлага худалдаанд тавьж буй хүн АНУ-ын иргэн гэдгээс өөр тодорхой мэдээллийг “Christie"s” ордныхон өгөөгүй байна. Дуудлага худалдаа Швейцарийн нийслэл хотод 11 дүгээр сарын 10-нд болж магадгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан