Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүрвэгсдээс хүйтэн зэвсэг хураав

Чехийн Вышни Лгота суурины дүрвэгсдийн лаге­риас  цагдаагийнхан төмөр сандлын  хөл, гуанзны хутга зэргийг ирлэн хурцалсан хэрэгслүүдийг хураасан байна. Дүрвэгсэд хөршүүдээсээ өөрдсийгөө хамгаалахын тулд  хүйтэн зэвсэг бэлтгэжээ гэж “Idnes.cz” сайтад өгүүлсэн байна. Вышни Лгота гэх түр орогнох лагерьт  янз бүрийн үндэсний шашны элдэв урсгалын хүмүүс амьдардаг бөгөөд тэдний хооронд мөргөлдөөн гарах нь их байдаг. “Амьдрал маш чухал болсон  нутгаас ирсэн учир  хүн бүр хутга шөвөг,  гар буу зэргээр зэвсэглэсэн байгаа” гэж сэтгэл зүйч Ростислав Неснидал тайлбарлав.

Хууль хяналтынхан тэдний дунд мөргөлдөөн өдөр бүр шахуу гарч байгаа ч ноцтой хэрэг гараагүй гэв. Олон нийтийн байгууллагынхан лагерьт тэдэнд хийх зүйл байхгүй, тодорхойгүй байдал нь тэднийг стресст оруулан зэвсэглэхэд хүргэж байна гэж мэдэгдлээ. Эдгээр байгууллагынхан төлөөлөгчдөө лагерьт оруулахыг шаардаж байна. Тэд тэдэнтэй ажиллан хоригдмол байдалд нь туслахыг хүсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан