Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ариунбаатар Кремльд дуулжээ


Сонгодог урлагийн олимп гэж нэрлэгддэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийгийн нэрэмжит уралдааны гран при шагналт гавьяат, жүжигчин Г.Ариунбаатар Кремльд дуулжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Маш гоё концертод дууллаа. Оросын эстрадынхны ихэнх нь ирлээ. Би нэрэлхээд зураг ч авахуулж чадсангүй. Харин тэр хүмүүс надад ирж баяр хүргэлээ. Тэгэхээр нь хамт зураг авахууллаа. Кремль үнэхээр том сүрдмээр тайзтай юм аа. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд хичээж дууллаа. Харин одоо хоёр хоногийн дараа алдарт Маринский театрт болох соло концертод дуулахаар Санктпетербург хотод ирээд байна. Энэ удаагийн цуврал концерт 29-нд Владикавказ хотод тоглосноор өндөрлөнө. Алдарт Олег Газманов, Иосиф Кобзон, Зураб Соткилава нартай” хэмээн бичиж зургаа оруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан