Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Бүгд найрамдах намынхан онигоонд оржээ

АНУ-ын засаг захиргааны бүхий л газар Дэлхийн газарзүйн зурагтай байдаг. Гэвч Ираны асуудлаар Обамагийн гаргасан шийдвэрийг Бүгд найрамдах намынхан шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар Ираны Ерөнхийлөгч  Хассан Роухани тэднийг онигоонд оруулжээ.

Тэрээр саяхан нэгэн телевизийн ярилцлаганд орсон бөгөөд Бүгд найрамдах намын удирдлага Иран улсыг хаана байдаг гэдгийг ч мэддэггүй гэдгээ баталсан талаар өгүүлжээ. Дэлхийн газрын зураг дээр Иран улсыг заах даалгадварт Бүгд найрамдах намын хэдэн нөхдүүд будилсан бололтой. Ийнхүү Ираны ерөнхийлөгч АНУ-ын Бүгд найрамдах намынханыг онигоонд оруулжээ. Тегеран болон Ираны харилцаа ямар байгаа талаар Бүгд найрамдах намынхан Ираны төлөөлөгч нартай ярьж байсан байна. Тухайн үед газрын зураг дээр Иракийг заан Афганистан улсын газар нутгийн талаар шугамаар зааварлан ярьж байсан байна. Гэвч Ираны төлөөлөгч та газрын зураг дээр Иран улсыг зааж чадах уу гэж асуусанд Бүгд найрамдах намын залуу бүтэлгүйтсэн бололтой. Аливаа зүйлд нухацтай хандаж, бүхий л зүйлийг урьдчилан төлөвлөж, хийж байгаа ажилдаа шударга байх талаар Ираны ерөнхийлөгч хожим эргүүлэн Бүгд найрамдах намыг шүүмжилсэн байна. Энэ үйл явдал Бүгд найрамдах намын даргыг ихэд бухимдуулсан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн. 

0 Сэтгэгдэл
Энэнийг оруулсан Чи ч бас Испанийн зураг оруулчихсан л байш дээ
Энэнийг оруулсан Чи ч бас Испанийн зураг оруулчихсан л байш дээ
Хамгийн их уншсан