Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос удирдаачтай “Эв нэгдэл их хүч” тоглолт болно

БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion &Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан тоглолт 10 сарын 03-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.

Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн 9-р симфонийг тоглохоос гадна, Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгодог хөгжим сонирхогчиддоо толилуулна.

Удирдаач Юн Ил Жин1990-ээд оноос хойш БНСУ-ын томоохон хотуудад болон АНУ, Герман, Голланд, Австри, Чех зэрэг улсуудаар өөрийн бие даасан тоглолтуудаа тавьж байсан бөгөөд  БНСУ-ын симфони найрал хөгжим, Нью-Сөүл Филармони, Сүвон Филармони, Сингапур Braddell Heights Symphony, Голланд Royal Biltse Harmonie, Швейцарийн Цюрих симфони найрал хөгжимд ажиллаж байжээ. Одоо тэрээр БНСУ-ын хөгжмийн сургууль Myongji их сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан