Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рүүнигүй Англи, Францтай тэнцлээ



“Евро 2012”-ын аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн тоглолт өнгөрсөн шөнө Украины Донецк хотноо боллоо. Хуваарийн дагуу Англи, Францын тоглолтоор тэмцээн эхэлсэн. Тоглолтын 30 дахь минутад Английн шигшээ багийн ахлагч Стивен Жеррардын хүчтэй цохилтыг Жолеолн Лескотт хүлээн авч эсрэг багийн хаалганд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан. Төд удалгүй буюу энэхүү гоолоос есхөн минутын дараа эсрэг багийн Самир Насир хариуг нь барилаа. Ингэснээр дэлхийн шилдэг хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Английн шигшээ багаас үзэгчид Рүүниг талбайд гарахыг хүлээж байсан ч дасгалжуулагч Рой Хожсон гаргасангүй. Энэ өдрийн удаахь тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Украин болон Шведийн багийн хооронд болсон. Энэ тоглолтын баатар нь мэдээж Украины Шевченко. Учир нь тоглолтын эхний гоол 52 дахь минутад орж, Шведийн тэргүүлэл дор тоглолт өрнөсөн ч гуравхан минутын дараа Шевченко тэнцээний нэг оноог авчирсан. Улмаар 62 дахь минутад дахин гоолдож багтаа тус хүргэлээ. Өнөөдрөөс тэмцээний  А хэсгийн тоглолт явагдана.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан