Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэс баялгийн бирж байгуулснаар эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.

Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн 7 бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан