Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яг одоо шатаж байгаа Нарлаг төв генерал Ч.Амарболдынх уу

Баянгол дүүргийн III, IV хороололд орших Нарлаг их дэлгүүрийн зүүн урд жигүүрт байдаг Энэтхэг барааны дэлгүүрт өглөө 0.9 цагын үед гал гарлаа. Онцгой байдлын гал унтраах дөрвөн машин ажиллаж байна. Эх сурвалжын мэдээлснээр эхлээд ирсэн галын машин шатгүй байж. Одоогоор гал тавдугаар давхар хүртэл тархсан аж. Гал сөнөөгчид тус давхар хүртэл гаднаас нь шат тавьж унтраахаар оролдсоор. Гаднаасаа утаа баагиж байгаа ч дотор талдаа гал хүчтэй дүрэлзэж, унтраахад хүндрэлтэй байгаа гэнэ. Хүн бэртэж гэмтсэн зүйл одоогоор мэдэгдэхгүй байна. Дөнгөж ажил цуглаж байсан үед гал гарсан тул лангуу түрээслэгчид бараагаа гаргаж амжаагүй ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус төвийн эзэмшигч нь саяхан ял сонсоод буй Ч.Амарболд генерал гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан