Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганхуяг: Ирэх сон гуулиас айхгүй байна

Б.БИЛГҮҮН

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.

-Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхээр Монгол Улсыг бүсчилж, иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Мөн “өнөөдөр, маргааш” гэсэн тодотголтойгоор мөрийн хөтөлбөрийн үр дүнг танилцуулж байгаа нь магадгүй дараагийн мөрийн хөтөлбөрийн үргэлжлэл шиг... Өөрөөр бол сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ гэмээр санагдаж байна. Та ямар бодолтой байна?
-2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө АН улсын хэмжээнд дөрөвхөн аймагт ялалт байгуулсан байдаг. Харин 2012 оны сонгуулиар 16 аймаг мөн Улаанбаатар хотод АН ялсан. Яагаад гэхээр бид сонгуулийн өмнөх жилээс эхлэн  иргэдээс санал асуулга авч эхэлсэн. Үр дүнд нь “Монгол  хүн  2020” хөгжлийн  хөтөлбөрийг ард  түмний  захиалгаар боловсруулж, улсынхаа хөгжлийн ирэх 10 жилийн төлөвлөгөөг гаргасан юм. Өмнө нь бол монголын төр ингэж  ард түмнээ сонсох,  тэдний  захиалгаар  хөгжлийн  хөтөлбөр  боловсруулж байсангүй. Харин АН анх удаагаа ард  түмэнд  улсынхаа  хөгжлийг  тодорхойлох үүрэг хүлээлгэсэн юм.  Энэ  нь  АН-д  ард  түмэн  итгэл үзүүлэх  гол  шалтгаан  болсон гэж  би  хувьдаа  дүгнэж  явдаг. Өөрөөр хэлбэл, “Монгол хүн 2020” хөтөлбөр  бол зөвхөн сонгуульд зориулж зохиосон мөрийн хөтөлбөр биш монгол хүнээ урт  хугацаанд  хэрхэн  хөгжүүлэх тухай  төлөвлөгөө гэж ойлгох хэрэгтэй.

-Дөрвөн жил өнгөрч. Зайлшгүй үр дүн нь яригдах хугацаа бараг тулж гэхэд болно.
-Дөрвөн жил өнгөрсөн. Энэ хугацаанд олон ажил  хийгдэж,  олон  ч шүүмжлэл  дагууллаа.  Бусдын хийсэн бүтээсэнг шүүмжлэхэд амархан л даа. Юу ч хийгээгүй мэтээр хэлж, цуурхал тарааж хийсэн  бүтээсэн зүйл нь уршиг тарьж байгаа мэтээр олон нийтэд таниулах ажиллагаа эрчимжиж байгаа  энэ цаг үед манай нам “Монгол хүн 2020” өнөөдөр, маргааш гэсэн уриан доо чуулга  уулзалтуудыг  орон даяар зохион  байгуулж  байна. Энэхүү чуулга уулзалтаар  ид  хөтөлбөрийн  хүрээнд  хийгдсэн ажлуудаа тайлагнаж,  гишүүд  дэмжигчдийнхээ  санал  шүүмжлэлийг  сонсож байгаа юм. Өнгөрсөн  хугацаанд  хийсэн ажлаа  дүгнээд  үзэхэд  манай  нам  засгийн  эрхэнд  гарснаар олон  тооны  бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хийжээ. Одоо харин хийсэн ажлаа ард түмэндээ  зөвөөр ойлгуулах хэрэгтэй байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн АН чуулга уулзалтаа хийсэн. Ямар ач холбогдолтой бас агуулгатай болж өнгөрөв?  
-“Монгол  хүн 2020” өнөөдөр, маргааш гэсэн  уриан  дор  чуулга  уулзалтуудыг орон даяар бүсчилж  зохион  байгуулж байгаа хүрээнд зохион байгуулсан. Говийн бүсийн  чуулган өнгөрсөн сард Хэнтий аймагт амжилттай  болсон.  Ингээд энэ чуулга уулзалтын дараагийн шат болгож аймгууддаа дахин хийвэл яасан юм бэ, гэсэн санаачилга гарсан. Тиймээс Дорноговь аймгийн 14 сумын залуучууд  чуулж  байна. АН Дорноговь  аймагт сүүлийн  найман  жил  засаг  барьж байна. Өнгөрсөн  найман  жилийн  хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцлээ. Анхаарч ажиллах санал, зөвлөмжүүд  болон  ажлын  арга  туршлагаа хуваалцлаа.  Цаашид  хэрхэн  ажиллах  талаар  ч  ярилцсан.

-Ер нь, ингээд сонгуулийн бэлтгэл ажил эхэллээ гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Би нээлтийн үгэндээ “2015 оны чуулганаар сонгуулийн бэлтгэл ажил албан ёсоор эхэлж байна” гэж хэлсэн. Гэхдээ үүнийг сонгуулийн сурталчилгаатай андуурч ойлгож  болохгүй. Бид  хуулиа  дээдэлж ажиллана, тэгэх ч ёстой.  Бэлтгэл ажил  гэж  юуг  хэлж  байна  вэ, гэхээр  иргэдэд  төрийн  үйлчилгээ, мэдээллийг үнэн  зөвөөр нь хүргээрэй  гэж  хэлж  байгаа  юм. Одоо  бол  сонгуулийн  өмнөх  жил  учир  бидний  хийсэн  ажлыг  гүтгэн гуйвуулсан, харлуулсан  зүйл  их гарна. Одоо ч эхнээсээ  гадуур  хар  “пи ар”  тараад эхэлсэн байна. Тэгэхээр бэлтгэл ажил гэдэгт хийсэн  ажлаа  хамгаалах, үнэн зөвөөр судалгаа шинжилгээтэйгээр ард түмэнд тайлагнахын хэлж байгаа юм.

-Жишээ нь, ямар ажлыг хамгийн их харлуулж байна гэж та харав?
-Хамгийн түрүүнд Чингис бондоор жишээ татаж болно. Энэ ажлыг ямар их харлуулав. Гэтэл  бондын зарцуулалтыг эргээд харахад түүгээр улсын хэмжээнд маш олон зүйлийг хийсэн байгаа юм. Тухайлбал, 75 мянган айл өрхийг найман хувийн ипотекийн зээлд хамруулж орон сууцтай  болгосон байна. Олон тооны үйлдвэрүүд боссон байна. Манай аймагт гэхэд л жилд  нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ. Бизнесийг  дэмжсэний үр дүнд нэмүү  өртөг, татвар болж  улс орондоо ашиг нь шингэдэг, түүнээс гадна амжилттай яваа бизнесүүд  өрөө  төлж барагдуулдаг жамтай. Энэ мэтчилэн үйл ажиллагаагаа зөвөөр үнэнээр нь тайлбарлаж  ойлгуулах хэрэгтэй байна.

-Дорноговь “цэнхэртээд” найман жил боллоо гэж байна. Ирэх сонгуулиар ч гэсэн намын хэмжээнд эрх баригчийн байр сууриа хадгалахыг зорино. Та ч гэсэн ирэх сонгуулийн үр дүнг өөдрөгөөр харж байгаа байх.
-Бидэнд ялахаас өөр арга байхгүй. Бидэнд ялагдах асуудал гарахгүй.

-Юунд найдаж ийм итгэлтэй хэлж байгаа юм бэ?
-Мэдээж саад бартаа их байгаа. Бид зүв зүгээр сууж байгаад ялна гэвэл түүн иг худлаа зүйл байхгүй шүү дээ. Хийх ажлаа бид маш сайн төлөвлөсөн байгаа. Гэвч иргэд хийх ажлын төлөвлөгөө сонсоод  итгэдэггүй. Харин төлөвлөсөн ажлаа дууссаны  дараа байх л ёстой  зүйлийг хийчихсэн мэт боддог. Тэгэхээр ямарваа нэг ажлыг хийхээр төлөвлөхдөө, гүйцэтгэж  байхдаа, үр дүн гарсны дараа ч үргэлж  тухайн гүйцэтгэсэн ажлыг иргэдэд ойлгуулж байх хэрэгтэй гэж би боддог. Анх 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Дорноговь аймгийг хамрын хийдтэй холбосон  зам  тавих, аялал жуулчлалыг  хөгжүүлэх  талаар  ярьж  байсан. Тэгэхэд хүмүүс намайг үлгэр ярьж байна гэж ойлгодог  байсан. Улаанбаатарыг Сайншанд, Замын-Үүдтэйгээ ч холбоогүй байж  юун Хамрын хийд  гэж шоолдог байлаа. Харин өнөөдөр бол Улаанбаатар-Сайншанд-Хамрын хийд чиглэлийг олон улсын стандартын дагуу кармаатай, автомашин зогсоолтой  маш  сайхан  замаар холбосон. Түүгээр  ч  зогсохгүй Хамрын  хийдийг олон улсын аялал жуулчлалын төв болгохоор багагүй ажил  эхлүүлээд  явж  байна. Үүнийг дагаад Хамрын хийдэд ирэх жуулчдын тоо 20 хувиар нэмэгдсэн статистик судалгаа гарсан байна. Цаашид аймгийнхаа төсвийн тодорхой хувийг аялал  жуулчлалаас  бүрдүүлэх  боломжтой гэж харж байгаа. Мөн орон нутгийг хөгжүүлэх олон тооны ажил хийгдээд явж байна. Ирэх  10 жилийн  хөгжлийн  төлөвлөгөөний загварыг бид боловсруулаад ажилдаа орсон байхад  ирэх нэг  хоёр  жилийн өөрчлөлт, 2016 оны сонгуулиас айх зүйлгүй.

-Томоохон үйлдвэрүүд баригдаад ирэхээр хүн амын тоо ихсэж, түүнийг дагаад дэд бүтэц, улсын үйлчилгээ сайжрах зайлшгүй шаардлагатай болдог. Танай аймгийн хувьд шилжилт хөдөлгөөн болоод дэд бүтцийн асуудал хэрхэн хувьсаж байна?
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай аймагт бүтээн байгуулалтын ажил  идэвхтэй  өрнөсөн дотор барилгын салбарт ихээхэн дэвшил гарлаа гэж хэлж болохоор байна. Юун түрүүнд дэд  бүтцийн  асуудлыг цогцоор нь шийдсэн явдал нь барилгын салбарыг дэмжсэн томоохон ажил болсон. Тухайлбал, Азын хөгжлийн сангийн 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар  Сайншандын  газар  доорх  инженерийн  дэд бүтцийг цогцоор  нь  шинэчилсэн. Одоо  дулаан, цэвэр, бохирын  асуудал  шийдэгдсэн. Сүүлийн таван жилд орон  сууцжуулах  ажлуудыг  идэвхтэй  өрнүүллээ. Орон  нутгийн  барилгын  жижиг  компаниудыг  нэгтгэн  барилгын  консерциум  байгуулсан.  Түүгээр  зогсохгүй  газар,  дэд  бүтцийн  асуудлыг  үнэ  төлбөргүй  шийдэж  өглөө.  Үр  дүнд нь жилд 500-600 айлын орон сууцыг орон нутгийн  барилгын  компаниуд  барьж зах  зээлийн  үнээс тавин хувь хямд (нэг м.кв нь 400 мянган төгрөг) өртгөөр зах зээлд нийлүүлж байна.  Одоо  аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг мөн энэ загвараар барих гэж байгаа. Эхнээсээ  хэрэгжээд эхэлсэн. Түүнчлэн 15 цэцэрлэг, долоон сургууль  барьж  ашиглалтад  оруулсан нь иргэдийн нийгмийн шаардлагыг бүрэн хангахад дөхөм болж байна. Энэ  бүхний ард  нэг  хүнийг  онцолмоор  байна. Тэр хүн бол Барилга хот байгуулалтын дэд сайд, Дорноговь  аймгийн ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн Г.Байгалмаа. Зөвхөн манай аймаг төдийгүй бусад аймагт баригдаж  буй бүтээн байгуулалтын ажилд ихээхэн зүтгэл гаргаж, дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад нь талархал илэрхийлмээр байна.

-Японы Шизүока мужтай хамтран ажилладаг байх аа. Яг ямар чиглэлээр түлхүү санал солилцож, хамтран ажиллах боломжит харагддаг вэ.
-Манай хоёр  аймаг  хамтран  ажиллаад дөрвөн жил болж байгаа. Энэ хугацаанд бид хоёр  орныхоо хөгжилд тус дэм болох үүднээс хүний  хөгжлийг  голлон  анхаарч ирсэн. Тэр үүднээс 1000 хүүхдийг солилцон, улс орноороо аялуулахаар хамтран төлөвлөсөн юм. Одоогоор манай  аймгийн 120 гаруй хүүхэд  Японы газар  нутаг, ёс заншил, соёл иргэншилтэй танилцаад байна. Энэ нь  хүүхдийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа тухай хүүхдүүдийн багш, эцэг,эх ам сайтай  байдаг. Хамтын ажиллагааны дараагийн нэг салбар бол яах аргагүй технологи шилжүүлэх явдал юм. Манай говь нутаг ургамлын  их  онцлогтой  бүс. Ганцхан жишээ татахад л хангайн  ургамал тариад ургадаггүй. Тиймээс  бид  говийн  ургамлаа тариалж үржүүлж, гандсан цөлжиж  байгаа хэсэгтээ  тариалах  ажлыг  эхлүүлээд  байна. Мөн  Японы хүнсний гол хэрэглээ болох цагаан будаа,  гурвалжин будааг тариалах туршилт хийхэд  маш  амжилттай ургасан.  Япон  үр, япон технологиор  гурвалжин будааг монголд тариалах, түүнийгээ япончуудад худалдаалах талаар хамтын  ажиллагааны гэрээг Японы талаас Шизүока муж, Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан. Энэ  нь  Японы зах  зээл  манай  улсад  нээгдэх  нэг  суваг  болох  ч боломжтой юм. Мөн Монголын баг тамирчид  2020 оны Токиогийн олимпын бэлтгэлийг Японы Шизүока мужид  хийхээр эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулсан гэх мэт  маш  олон  салбарт  манай  хоёр  аймгийн  хамтын  ажиллагаа  явагдаж байна.  Энэ  нь  цаашид  тэлсээр Монгол-Шизүока нарын харилцаа  болж  өргөжиж  байгаад  бид  их  баяртай  байгаа.

-Замын-Үүдийг зарим нь хот, зарим нь сум гэдэг. Аль, алийг нь бүрэн дүүрэн үгүйсгэж болохгүй байна.  Та Засаг даргын хувьд хот, сум хоёрын аль нь гэх вэ?
-Замын-Үүд  бол  Монгол  Улсын  хуурай замын  үүд  хаалга болсон хамгийн том боомт шүү дээ. Тиймээс Дорноговь аймгийн нэг жижигхэн сум гэж ойлговол өрөөсгөл болно.  Харин статусаар  бол яах аргагүй Дорноговийн нэг сум гэж явдаг. Тэгэхээр хөрөнгө хуваарилахад сумын индикатраар хуваарилагдана.  Хувь хүнийхээ үүднээс үүнтэй санал нийлдэггүй л дээ. Гэтэл хэдхэн км-ын цаана  байдаг Эрээн хотыг Хятадын Засгийн газраас онцгой анхаарч хөгжүүлдэг. Бид ч  мөн  Замын-Үүдийг Засгийн газраас онцгойлон анхаарч хөгжүүлэх ёстой. Тэгэхээр шаардлагатай бол статусыг нь  өндөржүүлж өгөх хэрэгтэй. Гэхдээ бие даасан хот гээд Дорноговь аймгийн харьяанаас  гараад,  манай аймаг дахиад нэг хоттой  харьцаж байж хилээр нэвтрэх болчихвол бас хүндрэлтэй л дээ.  Хаанахын харьяа байх  нь хамаагүй гол  нь зохион  байгуулалтын  зарчмыг  нь  зөв  хийх хэрэгтэй гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Xэн ч xарсан сурталчилгаагаа xийж байгаа чинь ойлгомжтой байна Ганxуягаа. Миний татварын мөнгөөр сурталчилгаагаа xийгээд давраад байгаарай банди минь
Энэ утга учраа алдсан дайралт гүтгэлгүүд чинь xэрээс xэтэрлээ. Аливаад xэмжээ xязгаар xэрэгтэй. Өт ч xатгаxад xөдөлдөг. Энэ бүxнийг xийгээд элдэвээр доромжилж баалж байгаа нөxдүүд минээ удаxгүй та нарын бүx бузар булxайг баримт нотолгоо, зураг xөрөг, дүрс бичлэгтэй нь дэлгэн тавиx болно. Та нарын энэ 8 жилд аймгийг яаж удирдаж яаж мөнгө идэж, яаж газар зарж, яаж мөнгө угааж бас яаж заваартаж, яаж тендер будлиантуулж, яаж манай аймгийнxныг доромжилж явсныг чинь дэлгэнэ. ГАНХУЯГ, ГАЛБАДРАХ тэргүүтэнгүүд минь. Та нар шүүx цагдаа дээр очсон болгоноо аргалдаг байсан бол энэ удаа үнэxээр чадаxгүй. Таныг xүүxдийнxээ болон бусдын нэр дээр өчнөөн төчнөөн байр xэдэн зуун саяыг бэлэн төлж xудалдан авч, xарин энэ жирийн иргэдийн мөрөөдөөд ч олж авч чадаxгүй иx мөнгийг яаж аймгаас завшдгийг чинь, энэ бузар xэрэгтээ үр xүүxдээ ч бодолгүй тэднийгээ яаж татан оруулдгийг чинь гаргаж ирнэ. Зүгээр л жааxан xүлээж бай. Бид илүү иxийг дэлгэнэ. Бүx зүйлс баримттайгаа бүx зүйлс нотолгоотой байx болно. Та на
манай засаг ноёны тухайд их сонин юм ярьцгаах юм билээ!!!! Пантий гуай эмгэнтэйгээ амьдарч байхдаа айлын нялх өлгийтэй охин хүүхэд өргөж аваад сүүлд нь том болсных нь дараа сургууль соёлд оруулалгүй өөрийн 2дахь эхнэрээ болгон авч, тэрнээс нь гарсан хүүхэд нь Одоо засаг дарга ГАНХУЯГИЙГ гэж ярьцгааж байх юм!!!! Өөрсдийн толгой дээрх муу муухай ёс суртахуунгүй байдлаа мэдэж, цэгцэлж байж дараа нь бусдын тухай ярь!!!!ГАНХУЯГ даргын тухай их сонин яриа байх юм!!! Доороо ажилладаг бүсгүйчүүлд бэлгийн дарамт үзүүлдэг л гэнэ!!! Баттай баримт байгаа учраас бичлээ!!! Цаашид бодож биеэ засаж явна
Хамгийн их уншсан