Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутагт нүүрсний үнэ нэмэгджээ

Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний нүүрс борлуулах цэг /НБЦ/-үүд ажиллаж эхэллээ. Энэ жил 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр, харин уурхайн аман дээрээсээ 16500 төгрөгөөр борлуулагдах юм байна.

Тус компаний нүүрс борлуулах 3 цэг ажиллаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговийн ард иргэд, хөдөлмөрчдийг хамгийн хямд үнээр нүүрс борлуулахыг эрмэлздэг гэх ч энэ жил үнэ нь нэмэгджээ. Өнгөрсөн жил тонн нүүрс уурхайн амнаас 8000 төг, НБЦ-ээс 16000 төгрөгийн үнээр борлуулдаг байсан бол энэ жил 8500 төгрөгөөр ийн нэмэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан