Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийслэлд өнгөрсөн бямба гарагт 17:30 минутын орчим газар шилгээж хоёр удаа янз бүрийн хэмжээгээр иргэдэд мэдрэгдсэн байна. Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс 3,5 болон 4,4 магнитудын хүчтэй байсан гэж мэдээллээ. Баянзүрх дүүргийн Шархад орчмын Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газарт илүүтэй буюу 4,4 магнитудын хүчтэй хөдөлсөн гэнэ.

Онцгой байдлын ерөнхий газарт иргэдэд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй аж. Гэхдээ бямба гарагт Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагууд, Одон орон, геофизик судлалын хүрээлэн газар хөдлөлийн тухай асуудлаар хуралдсан байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс байдаг аж.

Мөн өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүг 114 км-ийн зайтай газарт 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр ямар нэг байдлаар ноцтой хохирол учраагүй гэж Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан