Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жаранг түүхэлсэн агшин

1947 оноос өнөөг хүртэл амьдралынхаа нэгэн жаран илүүтэй хугаацааг гэрэл зураг хэмээх энэхүү урлагтай холбож ирсэн, энэ хугацаанд олон зуун шавь төрүүлэн гаргасан манай ахмад үеийн томоохон төлөөлөл Ж.Даваасамбуу гуайн "Жаранг түүхэлсэн агшин" гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн маргааш 14:00 цагаас Q Art Gallery-д нээлтээ хийнэ.

Ж.Даваасамбуу нь 1929 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Өдгөө 86 настай. 1980 онд Москвагийн олимпийн фото уралдаанд “Эрийн гурван наадам” бүтээлээрээ 1000 гаруй зурагчнаас дэд байрт шалгарч байсан төдийгүй 1955 оноос шуудангийн маркууд бүтээх ажилд гар бие оролцож, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Бөхийн нэвтэрхий толь, Монгол Улсын анхны Улаан ном зэргийн гар болон фото зургийг бэлтгэн нийлүүлж, бүтээлцэж байсан ахмад фото сэтгүүлч юм.

Нийт гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогч та бүхнийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан