Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүсгүйчүүд наашаа суугаарай

Жимсээр маск бэлтгэх нь

Хүн бүр химийн хольцгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс жимс, жимсгэнээр арьсаа арчилах хэдэн зөвлөгөөг оруулав.

1.      Нимбэгээр батга арчлахад үрэвсэл намдааж, нүх агшаан, арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн арьсанд тэжээл өгч, өнгийг нь сэргээдэг.

2.      Нимбэгний шүүстэй усаар нүүрээ угааж, нимбэгийг жимстэй хольж маск бэлтгэж болно.

3.      Өргөст хэмх, байцааны шүүсийг үрэвсэл дарах, цайруулах, арьсыг чангалах зорилгоор хэрэглэнэ.

4.      Бяцалсан гүзээлзгэнийг архитай хольж маск тавьж бас болно.(тал аяга жимс, 1 хоолны халбага архи)


Гоо сайхандаа цагаа зөв зарцуулъя
  Өглөөд гоо сайхандаа зарцуулах цагаа зохицуулж сурмаар байна уу? Арьснаасаа эхэлье. Тэгэхээр арьсандаа эмчилгээ хийх, чийгшүүлэх гэж байгаа бол чиний эмзэгхэн арьс тэдгээр бүтээгдэхүүнийг хамгийн сайн хүлээж авах үе бол оройн 10-с шөнийн 2 цаг хүртэл

байдаг гэдгийг саначих. Калифорны Анагаах ухааны Станфордын их сургуулийн профессор Кэти Родан "Арьс оройн цагаар амралтын байдалд байдаг ба арьс илүү дулаан байж, усаа бага алддаг учраас энэ үед аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг сайн шингээж авдаг" гэж зөвлөж байна. Өдрийн цагаар арьс чинь нарны хэт ягаан туяанаас өөрийгөө

хамгаалах гэж маш завгүй байдаг. Тийм учраас өдрийн цагаар нарнаас хамгаалах тос хэрэглэхээсээ өмнө шөнийн тосондоо үүнийг хамт хэрэглэвэл арьс чинь нэгэнт сайн хүлээж авах тул өдөр үүрэх ачаалалд нь чи нилээд сайн нэмэр болно гэсэн үг юм.

Түүнчлэн үс чинь ч бас өглөөд танаас ихээхэн арчилгаа шаардаж цагийг чинь үрж байна уу? Ангижруулагч, үсний тосыг хичнээн удаан хугацаагаар үсэндээ байлгана, үсэнд чинь төдий хэмжээгээр сайн байдаг гэж гоо сайхны их эмч Никита Вилсон зөвлөж байна. Гэхдээ үс арьсны эд эстэй адилгүй, учир нь үс нэгэнт өнгөө алдаж, гэмтсэн бол ямар ч сайн бүтээгдэхүүн тус болохгүй. Үсний бүтээгдэхүүнийг шөнийн цагаар хэрэглэснээр үсэнд сайн үйлчилж өглөө босоход мөрөөдлийн мэт болсон байх тул бараг арчилгаа шаардахгүй.

Доор цагаа хэмнэхэд чинь туслах хэдэн зөвлөгөө орууллаа:

Зөвлөгөө 1: Өглөө бүлцийсэн нүдтэй босч ирэхгүйн тулд давс ихтэй зуушнаас оройд татгалзаарай.
Зөвлөгөө 2: Орой унтахынхаа өмнө хөлнийхөө уланд зузаан тословол хөл амарч, зөөлөн болдог. Мөн зузаан оймс өмсөөд унтах ч бас адил үр дүнтэй.
Зөвлөгөө 3: Оройтож ирээд нүүрээ угаахаас залхуу чинь хүрээд байвал нүүр цэвэрлэгч хөвөнгөө орныхоо ойролцоо байлгавал хэрэг болно шүү.
Зөвлөгөө 4: Үсээ чийгтэй үед нь сулхан шүлжээд унтвал өглөө чи үсээ ороож цаг үрэх шаардлагагүй.

Маск болон гуужуулагчийн тухайд

Хүний арьс үргэлж гуужин, цаанаасаа шинэ арьс нөхөн төлжиж байдаг. Харин гуужиж буй арьс нь үхэжсэн байдлаар арьсны гадаргууд бий болдог бөгөөд ийм арьсыг механик аргаар гуужуулахаас өөр арга байхгүй.

Ер нь эмэгтэй бол танд хичнээн үнэтэй гоо сайхны будаг байлаа ч хэрэв гуужуулагч байхгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ "бантан хутгаж" байна гэсэн үг юм. Гуужуулагч хэрэглэсний дараа таны арьс толигор болсон байхыг та мэдэрнэ.

Маск, гуужуулагчийг хэрхэн хэрэглэх вэ?

Арьс нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсийг гуужуулж долоо хоногт нэг удаа цэвэрлэгч маск тавих нь зүйтэй. Маш жижиг бөмбөлөг бүхий гуужуулагч тос, гель нь цэвэрлэсэн арьсанд хоромхон зуур шингэх тул их хэмжээний усаар угаах шаардлагатай. Ингэснээр арьний илүүдэл тосыг арилгаад зогсохгүй өнгөн давхаргыг өөтэй харагдуулж байсан үхэжсэн арьсыг цэвэрлэдэг. Харин цэвэрлэгч маск нь арьсны илүүдэл тосыг яг л хуурай салфетка шиг уудаг бөгөөд маскыг 5 минут тавихад л хангалттай. Маск тавьсны дараа усаар угаагаад, арьсаа лосьоноор арчина. Ер нь маск, гуужууулагчийн аль альныг хэрэглэсний дараа арьс урьдынхаасаа толигор болсон нь мэдрэгдэж маш сайхан харагддаг.Холимог арьстай хүмүүс маскаа зөвхөн тослог хэсэгтээ л тавихад болно.Харин гуужуулагчаар юун түрүүнд нүүрнийхээ голын хэсгийг цэвэрлээрэй судас харагдаж байгаа хэсэгт хүргэхгүй байсан нь дээр шүү.

Тослог арьсанд маск тавих

Цэвэрлэх маск: Өндөгний хөөсрүүлсэн цагааныг хэсэг хугацааны зайтайгаар жигд, гурав давхарлан түрхээд бүрэн хаттал 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж, мөсөөр үрнэ. Өндөгний цагаанд нэг цайны халбага нимбэгийн шүүсийг аажмаар хийж хутгаад нүүрэндээ жигд түрхэн 15-20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлах юм уу мөсөөр үрнэ. Эдгээр маск нь шар үсний нүхийг сайн цэвэрлэхээс гадна тослогийг маш сайн авч, нүүрийг цагааруулдаг. Цэвэрлэх маск тавьсан үед ярих, инээх зэрэг нүүрний хөдөлгөөн хийвэл үр дүн муутай байдаг.

Тэжээл өгөх маск: Нэг хоолны халбага тараг, мөн адил хэмжээний ээдэм, чимх цагаан давс зэргийг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа эхлээд бүлээн усаар зайлна. Энэ маск нь тэжээл өгөхөөс гадна нүүрийг зөөлрүүлнэ. 15-20 грамм эсгэх хөрөнгийг 3%-ийн устөрөгчийн хэт исэл юм уу нимбэгийн хүчлээр зуураад түрхэж 15-20 минут болсны дараа хүйтэн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Алим, лууван, өргөст хэмх, байцаа, улаан лооль, персик зэргийн аль нэгийг үрж, нухаад арвайн гурил хольж өтгөрүүлнэ. Бэлтгэсэн түрхлэгийг нүүр, хүзүүндээ түрхэж 15-20 минут байлгаад хүйтэвтэр усаар угаана. Энэ түрхлэг нь илүүдэл тосыг сайн шингээж авахаас гадна нүүрийг зөөлрүүлж цагааруулна.

Хуурай арьсны маск тавих

Хуурай арьсны маск бэлтгэх: Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана.20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина.

Цайруулах маск: 25 грамм исгэх хөрөнгийг нэг халбага цайны халбага нимбэгний шүүс, нэг хоолны халбага шинэ сүүтэй хольж маш сайн хутгана. Бэлтгэсэн түрхлэгийг эхний удаа 3-5 минут байлгаж ямар нэг цочрол үзүүлэхгүй бол 20-30 минут тавина. Маскийг цэвэрлэхдээ эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угаана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан