Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхт ”Ялалтын хаалга”-ыг сүйтгэжээ

Сирийн Пальмира хот дахь хэдэн зуун жилийн түүхтэй “Ялалтын хаалга”-ыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид сүйтгэлээ гэж Дамаскийн музейнууд болон эртний үнэт дурсгалуудыг хариуцсан газрын дарга Маамоум Абдул Карим мэдэгдэв.

МЭ-ий хоёрдугаар зууны үед хамаарах үзэсгэлэнт “Ялалтын хаалга”-нд “Лалын улс” бүлэглэлийн босогчид тэсрэх бөмбөг байрлуулаад, хэдэн долоо хоногийн дараа дэлбэлж, сүйтгэлээ гэж Абдул Карим өчигдөр мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид хаалганд тэсрэх бөмбөг суурилуулсан тухай бид мэдэж байсан боловч тэдний уур хилэн шашны холбогдолтой бэлгэ тэмдэг агуулаагүй уг хаалгыг дэлбэлж, сүйрүүлэх хэмжээнд хүрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэл нь хөшөө, сүм, булш, бунхныг лалын шашны эрин үеэс өмнөх үеийн олон бурхан шүтэх хэлбэрийг агуулсан гэж үздэг учраас тэдгээрийг сүйтгэх зорилготой гэж бид бодож байсан. Гэвч шашин шүтлэгтэй ямар ч холбоогүй, иргэний шинж чанартай хаалгыг босогчид устгана гэж санасангүй гэж мэдэгджээ.

Эртний Пальмира хот руу нэвтрэх үүд гэгддэг уг хаалга нь ихээхэн ач холбогдлыг өөртөө агуулдаг бөгөөд хотын хамгийн үзүүштэй дурсгалын нэг байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан