Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогт: О.Баасанхүү худалч

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлэл хийж, өөрийг нь чөлөөлөх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Тухайн үед оффшор дансаа мэдүүлээгүй асуудалд би хүлээх хариуцлагаа үүрсэн. Хуулийн дагуу гурван сарын цалингийн 20 хувиар торгодог байхад би УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тиймээс одоо энэ асуудлыг ярьж улс төр хийхээ больмоор юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглан худал мэдээлэл түгээж байна. Тэрээр намайг огцруулах хүсэлтийг есдүгээр сарын 6-нд бус 8-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Өөрөө есдүгээр сарын 6-ний өдөр өргөн барьсан гээд байгаа. Гэтэл тэр өдөр амралтын өдөр шүү дээ. Мөн Үндсэн хуулийн цэцийг худалдан авсан гэх мэдээлэл нь ч худлаа. Есдүгээр сарын 9-нд хуралдсан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг 1-ний өдөр нь товлосон байсан. О.Баасанхүү худал ярьж, намайг огцруулах асуудал ярьж байгаа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Сайхан хятад залуу минь монголд хийсэн лайг чинь монгол хүн мартахгүй. Монгол төрд чиний орон зай байхгүй !
Хамгийн их уншсан