Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Эрдэнэ: Олон улсын циркийн тэмцээнийг шүүх болсондоо баяртай байна

А.АКЭРКЭ

Монголын циркийн хөгжлийн төвийн захирал Н.Эрдэнэтэй “Үгийн солио” булангаараа холбогдлоо.

-Юуны өмнө танд 2016 онд Монголынхоо циркчдийг олон улсын тэмцээнд оролцуулахаас гадна тэмцээний шүүгчээр ажиллах урилга авсанд баяр хүргэе. Ингэхэд ямар шалгуур давсан хүнийг шүүгчээр ажиллуулдаг юм бол?
-Мэдээж хэрэг шүүгчдийг циркийн салбарын хүмүүсээс томилдог ч гэсэн олон улсад тодорхой хэмжээгээр танигдсан хүнийг сонгодог юм болов уу гэж бодож байна. Яагаад намайг сонгосныг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Монголын циркчдийг олон улсын тэмцээнд жил бүр тасралтгүй оролцуулж буй нь нөлөөлсөн байх. Мөн Монголдоо “Дэлхийн цирк Монголд” нэртэй олон улсын циркчдийн хамтарсан тоглолтыг жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн болохоор урьсан юм болов уу даа.

-Ер нь, өмнө нь олон улсын тэмцээнийг манай циркчдээс шүүж байсан тохиолдол бий юу?
-Миний мэдэхээр өмнө нь олон улсын циркийн тэмцээнд Зоригт найруулагч, Норовсамбуу багш оролцож байсан удаатай.

-Өчигдөр Б.Золбаяр ахлагчтай жүжигчид Хятадад болсон тэмцээнээс “Мөнгөн цом” авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Б.Золбаярын хувьд маш сайн жүжигчин байгаа юм. Өмнө нь би хэд хэдэн тэмцээнд зуучилж оролцуулж байсан. Бидний хамтын ажил их амжилттай болж гурван алт, нэг хүрэл медаль авч байлаа. Энэ хугацаанд миний олж харсан зүйл бол мэргэжилдээ бүхнээ зориулсан маш сайн багш бас жүжигчин. Тэрээр олон улсын циркчдийн тэмцээнд улсаа төлөөлөн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцож анхны алтан цомыг авчирч байсан хүн. Харин сая мөнгөн цом авсан байна.

-Ингэхэд та нарыг Москвагаас мөнгөн цом авчирлаа гэж салбар яамны холбогдох хүмүүс баяр хүргэв үү?
-Одоогийн байдлаар нэг ч хүн холбогдоогүй байна. Улсын цирк гэж байхгүй болохоор тусалж дэмжихгүй байгаа юм болов уу гэж боддог. Тэгээд ч бидэнд улсаас цалин гэж өгдөггүй. Естой бор зүрхээрээ болгож явна.

-Тоглолтод хэрэглэгддэг хэрэгслүүд их үнэтэй байдаг гэж сонссон. Ер нь аль улсаас оруулж ирдэг юм бол?
-Циркчдийн тоглолтод хэрэглэж байгаа хэрэгслүүдийг Хятадаас захиалж авчруулдаг. Харин заримыг нь Монголдоо хийлгэдэг.

-Жүжигчдийн тоо цөөрсөн гэх юм. Яг хэдэн жүжигчин байдаг талаар статистик тоо баримт байдаг юм болов уу?
-Тоог нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол ойролцоогоор 250-300-гийн хооронд байгаа байх. Энэ бүх жүжигчид чинь гадаадад, дотоодод гээд энд тэнд янз бүрийн үзүүлбэр хийдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан