Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам: БНХАУ дараагийн далай ламд их санаа зовж байгаа


АНУ-д айлчилж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа дээрхийн гэгээнтэн 14-р далай лам БНХАУ-ын талаар өөрийн бодлыг хэлэв. Тэрээр БНХАУ-ын эрх баригчдийг ирээдүйн буюу дараагийн далай лам ихэд санаа зовоож байгаа гэдгийг тайлбарлав. Далай ламаас “Та хамгийн сүүлчийн далай лам уу” гэж асуухад “Би энэ тал дээр санаа зовохгүй байна. Учир нь БНХАУ дараагийн далай ламд маш их ухаан зарцуулж, надаас илүү анхаарал хандуулж санаа зовох болно” гэжээ. Буддын шашинтай улс орны төрийн тэргүүний хувьд далай лам бэлэг тэмдэг төдий болсон мэт байдал байгааг хүлээн зөвшөөрч шашин төрийн ялгаа салгаа, улс төрийн үйл явц, бодлого өөрчлөгдсөн талаар өгүүлсэн. Далай ламгүй Түвд улс гэж төсөөлөхөд хэцүү. БНХАУ-ын захиргаанд байгаа ч шашин төрөөр дэлхийд тусгаар тогтнох асуудал тийм ч том байр суурь эзлэхгүй л болов уу. Түвдийн улс төр, шашин төрийн мэдлийн хүрээнд далай ламын үйл хэрэг үргэлж түүх дамжин цагираглах болно гэдгийг онцолжээ.

Эмнэлгийн ойролцоо далай ламтай ярилцсан сэтгүүлчийн хувьд шашин судлалын мэргэжилтэй нэгэн ч далай ламын биеийг хүндэтгэн удаан хугацаагаар ярилцаагүй байна. Энэтхэгээс гарч дэлхийг тойрон аялах нь далай ламын эрүүл мэндэд таатай биш. АНУ-д Ромын хамба лам айлчилсан үйл явдлын дараа далай лам өөрийн сүсэгтэн олонтой хийх уулзалтаа төлөвлөж байсан ч бие нь чилээрхэж уулзалтаа түр хойшлуулах болсон. Эмнэлэгт ойролцоогоор 10 гаруй хоносон далай лам ийнхүү “CNN” агентлагийн сэтгүүлч Кристиэйн Аманпоуртай ярилцсан нь улс төрийн бодлогын шинж чанартай байсан талаар Синьхуа агентлаг уламжилсан байна.

Мэдээж далай лам БНХАУ-аас материаллаг баазын дэмжлэг авахыг хүссэн хэд хэдэн удаагийн захиа бичиж байсан талаар ярьсан. Түүний хүсэлтийг Бээжин дэмжээгүй юм байна. Энэхүү тусламжийн гэж хэлж болох  материаллаг бааз бүхий зүйлсээр түвдүүд ахуйн амьдралын хэрэглээг хангах гэж байсан талаар далай лам “гомдол” мэдүүлсэн. Энэтхэг улсад байдаг далай ламын хувьд тэрбум гаруй хүн амтай улсаас тусламж гуйх, зовлон ихтэй ард түмний зовлогоос нь чангаах ухамсар хараахан төрөхгүй байгаа талаар өгүүлсэн бололтой. Ямартай ч Түвдийн хувьд нөхцөл байдал тун хүнд байгааг хэлээд авсан. Далай ламын хийж чадах зүйл шашин төрийн үйл хэрэгт үлдсэн хугацааг зарцуулах. Харин БНХАУ-ын зүгээс далай ламыг “шашин төр үймүүлэгч, Хятадын эсрэг үзэлтэй нэгэн” хэмээн өргөмжлөөд байгаа. Тэр ч үүднээс бүгд найрамдах улс орны тусгаар тогтнолд аюул дагуулж байгааг иргэдэд сэрэмжлүүлсээр ирсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан