Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол киноны үүх түүхээр аялаарай

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойтой холбогдуулан "Монгол кино" нэгтгэлийн хамт олон энэ ням гарагт нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Монгол кино үүсч бий болох эх суурь тавигдсан энэ өдөр өдөрлөгт хүрэлцэн ирснээр алтан үеийн кинонуудад хэрэглэж байсан хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, он хуучин автомашин, механизм, кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна кино, нэвтрүүлэг хийж байгаа явцтай танилцан, сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг сонсох, үе үеийн алдарт кино жүжигчидтэй уулзан, дурсгалын зураг авахуулж, гарын үсгийг нь авах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан