Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхсайханд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардав

Н.БАТ

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ “уналт”-ын байдалд байна. Ойрын жилдээ “сэрэх” найдвар бага гэдгийг шинжээчид ч хэлж буй. Бидний эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглахыг хүсээд байгаа Тавантолгой ордын коксжих нүүрсний үнэ өнөөдөр тонн нь 35 ам.доллар л байна.  Гэсэн ч хоосон халаастай Монгол яг л архинд донтсон нэгэн шиг амиа тавихын өмнө хүүхдийнхээ бойтгийг хулгайлаад гарахын дайтай байдалд орчихсон байгааг хаа хаанаа мэдэрч эхлэв. Тиймээс л  ашигт малтмалын ордуудаа бушуухан мөнгө болгож урд хормойгоо жаахан ч гэсэн нөхөхийг хүсч байна. Гэвч “бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр анхлан боловсруулсан гэрээнүүдэд алдаатай зүйл нэг биш байгааг анхааруулсаар байгааг анзаарахгүй өнгөрөх арга алга. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай байгуулахаар төлөвлөж байгаа “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ” Ухаа худаг Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих өмчлөх ашиглах шижлүүлэх гэрээ болон бусад баримт бичгийн судлахаар  УИХ-ын даргын захирамжаар гарч ажилласан ажлын хэсгийн  гаргасан дүгнэлтээ ахин сануулж, мэдэгдэл гаргасан.  

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг  “М.Энхсайханы ажлын хэсэг Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан” хэмээн мэдэгдэлдээ онцолсон билээ. Тэрээр “УИХ-ын ажлын хэсэг гэрээг хянаж үзээд Монгол Улс ард түмний эрх ашгийг хамгаалах үүднээс зогсоох дүгнэлт гаргасан.  Эрсдэлийг бүх талаас нь маш зөв тодорхойлсон иж бүрэн дүгнэлт хийсэн. М.Энхсайхан сайдын боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөн­гө оруулалтын болон дагалдах бусад гэрээнүүдийг зогсоосон нь Монгол Улсын геополитикийн стратеги болон эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд нь Монгол Улсын төрийн хамгийн зөв шийдвэр болсон гэдгийг түүх батлах болно” хэмээн бичсэн юм.
Үүнээс харвал Таван­толгойн гэрээ УИХ-ын босгыг давахгүй нь тодорхой. Харин УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн гэрээг боловсруулахдаа эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавиагүй М.Энхсайхан сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн байна.

Тиймээс Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хандан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өчигдөр Монгол Улсын сайд М.Энхсайханд хариуцлага тооцох тухай гэх албан бичиг хүргүүлжээ. Албан бичигтээ “ Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөмжийг илтэд зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Энэ тухай ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн. Иймд Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна. Цаашид энэхүү гэрээг боловсруулсан үйл ажиллагааг хууль хяналтын байгуулалд хандах шалгуулах шаардлагатай мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Оджаргалын нохой энхсайханд эрүү үүсгэж шоронд хийсэн ч багадна
enhsaihanii luivriin geree yaah argagui eruugiin hereg uusgeh bodit fakt yum.
Энэ гэрээ бол Хятадуудын даалгавар заавраар Энхсайхан тэргүүтэй эрлийзүүдийн хийсэн хуйвалдаан. Эх орноосоо урвагчид одоо ил тод шууд ичиж зовох юмгүй ажилладаг болсон байна Аргагүй ард Хятад байгаа учраас тэр
Энэ гэрээ бол Хятадуудын даалгавар заавраар Энхсайхан тэргүүтэй эрлийзүүдийн хийсэн хуйвалдаан. Эх орноосоо урвагчид одоо ил тод шууд ичиж зовох юмгүй ажилладаг болсон байна Аргагүй ард Хятад байгаа учраас тэр
Эрдэнэчимэгийг дэмжиж байна.
Үнэн үг хэлсний нь төлөө үү. Харин ч мэдлэггүй, эдийн засгийг унагасны төлөө Эрдэнэчимэгт хариуцлага тооцох асуудал ярих ёстой.Өөрөө сайн дураараа огцрох ёстой
өөрөө англиар ганц үг мэдэхгүй нэг ч хууль судалж байгаагүй жирийн нэг нам дагасан эмийн санч эмэгтэй улс орны том төслийг хянана гэдэг Монголд л ийм явдал болдог байх нүдний булайнууд...
өөрөө англиар ганц үг мэдэхгүй нэг ч хууль судалж байгаагүй жирийн нэг нам дагасан эмийн санч эмэгтэй улс орны том төслийг хянана гэдэг Монголд л ийм явдал болдог байх нүдний булайнууд...
Хамгийн их уншсан