Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утсаар залилан хийдэг хүмүүсээс сэрэмжлэхийг анхааруулав

Улаанбаатар хотын цагдаагийн газраас онцгой сэрэмжлүүлгийг өгч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрийг барьж залилан хийх асуудал гарсан тул ийнхүү анхааруулж  байгаа юм байна.

“Нийслэлийн эрүүл мэндийн газраас ярьж байна. Тусгай зөвшөөрөл, галын болоод ажлын байрны дүгнэлт зэргийг гаргаж өгөх тул дансанд мөнгөө байршуулна уу” гэж утасдан иргэд байгууллага руу хандах аргатай. Ийнхүү хувь хүний дансаар мөнгө залилах болжээ. Тиймээс сэжигтэй тохиолдолд 11-325054, 11-324124 утсанд хандахыг нийслэлийн Цагдаагийн газар анхааруулав. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газарт ч мэдээлэл өгч болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан