Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ямар дотууд хувцас өмсөж болохгүй вэ


Одоо үед эмэгтэйчүүдэд дотуур хувцас сонгоно гэдэг тийм ч хэцүү асуудал биш болсон билээ. Гэхдээ ихэнх дотуур хувцасны хэлбэр загвар нь эрүүл мэндэд ач тустай биш байдаг байна.

Тухайлбал синтетик материалтай дотуур хувцас нь арьсны харшил өгөх, загатнуулах улмаар дисбактериоз, гарднереллез, мөөгөнцөр зэргийг үүсгэхэд нөлөөлдөг байна. Харин стринги буюу “бенз” дотуур өмд нь циститэд хүргэдэг байна. Судалгааны үр дүнд стринги өмсөх дуртай эмэгтэйчүүд давсагны үрэвсэлтэй байх нь элбэг байдаг байна. Учир нь стринги-ны нарийн утас нь үтрээн хэсэг уруу шигдэн орж улмаар үтрээг гэмтээх, бохирдуулах зэрэгт нөлөөлж энэ нь давсгийг үрэвсүүлдэг байна. Гэсэн хэдий ч ийм төрлийн дотуур өмднөөс бүр татгалзах хэрэгтэй гэсэн үг биш юм. Харин өдөр болгон өмсөх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шортон дотуур өмд ч мөн зарим нэгэн аюулыг дагуулдаг байна. Уг дотуур өмд нь гуяны хэсгийг хэтэрхий барьдаг ба энэ нь цусны эргэлтэд муугаар нөлөөлдөг байна. Мөн ийм аюулыг “чулки” ч үзүүлдэг байна.

Харин эмэгтэй хүнд хамгийн их аюулыг бие барьсан дотуур хувцас авчирдаг байна. Энэ нь зөвхөн бүх биений цусны эргэлтийг боогоод зогсохгүй улмаар өндгөвч, сав зэргийн үйл ажиллагааг доголдуулах ба үргүйдэлд ч хүргэх аюултай юм. Иймээс дотуур өмд нь зөвхөн өөрийн биед таарсан, бие бариагүй байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан