Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан Пайн хотод 11 настай хүү гэмт хэрэг үйлджээ

Теннессе мужийн цагаан Пайн хотод 11 настай хүү найман настай охиныг буудан хөнөөсөн хэрэг гарсан байна. Шалтгаан нь гөлөгнөөс болжээ. Хүү охины гөлгийг харахыг хүссэн боловч охин зөвшөөрөөгүй аж. Ингээд хүү гэрээсээ буу авчран охиныг буудсан талаар мужийн цагдаагийн ажилтан өгүүлсэн байна. Тэрээр цагдаагийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 44 жил мужийн хэмжээнд ийм хэрэг гарч байхыг хараагүй гэдгээ илэрхийлсэн аж. Жаал хүү маш жижигхэн биетэй бөгөөд буугаа яаж даасан гэлтэй байсан байна. Гэхдээ л хүү охиныг буудан хөнөөсөн нь нотлогдсон. Мужийн шүүхээс ч гэсэн хэрэгт хяналт тавьж ийм хэрэг дээр ажиллаж байгаагүй бөгөөд хэргийг яаж шийдэхээ мэдэхгүй байгаагаа өгүүлэв. Гэртээ гарт зэвсэг байлгах зөвшөөрөл байсан эсэх, буу эзэмших эрхтэй эсэх, жаал хүүгээс галт зэвсгийг хол байлгаагүй зэрэг олон асуудал ундарч байгаа бололтой. Охин уг нь өөрийн найман насны төрсөн өдрөө тэмдэглэх хүсэлтэй байсан талаар авга ах нь өгүүлсэн. Мужийн хэмжээнд ч биш АНУ-ын хэмжээнд дээрх хэргийг ярих болсон байна. Мөн галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар асуудал ч яригдаж эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан