Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Руперт МЕрдок: Бидэнд жинхэнэ хар ерөнхийлөгч хэрэгтэй байна

Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн Руперт Мердок АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжиллээ. Тэрээр өөрийн жиргээнд “Бидэнд жинхэнэ хар Ерөнхийлөгч хэрэгтэй байна” гэх утгатай зүйл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ-д өнгөт арьстай иргэдийн эрхийг хамгаалдаг өнгөт арьстай ерөнхийлөгч хэрэгтэй байгаа талаар тэрээр хэлэх гэсэн бололтой.

Руперт Мердок “Жинхэнэ” гэдэг үгийг ийнхүү хашилтад хийснээр цаагуураа олон утгатай зүйлийг хэлэх гэсэн нь илэрхий. Африк гаралтай АНУ-ын анхны өнгөт арьстай Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намынханд хангалттай улс төрийн давуу байдал авчраагүй, эдийн засгийн болон бодлогын хэмжээнд алдаа дутагдалтай ажиллаж байгаа гээд сүүлийн хэдэн сар шүүмж ихтэй байна. Тиймээс Руперт Мердок Барак Обамагийн төрийн ажлыг үнэлэхгүй байгаа нь жиргээнээс нь харагдаж буй юм. Ямартай ч, АНУ-д шинэ Ерөнхийлөгчийн цаг үе айсуй. Гэхдээ аль намаас гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа. Ирэх жил намын бодлогоор Ерөнхийлөгчийн сунгааг хийх нь хамгийн зөв сонголт гэдгийг албаныхан онцолсоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан