Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нобелийн утга зохиолын шагналын эзнээр сэтгүүлч тодорлоо

Чернобылийн цөмийн гамшгийн тухай бичсэн, Беларусийн зохиолч Светлана Алексиевич өнөө цагийн зовлон шаналал, эр зоригийг илэрхийлсэн олон өнгө аястай зохиол туурвисныхаа төлөө 2015 оны Нобелийн утга зохиолын шагнал хүртэхээр боллоо.

Утга зохиолын Нобелийн шагналыг нийт 107 хүн хүртсэн бөгөөд Светлана Алексиевич уг шагналыг хүртэх 14 дэх эмэгтэй болсон байна.

Тэрбээр ном бичих болгондоо 500-700 хүнтэй уулзаж ярилцан, тэдний санал бодлыг тэмдэглэн авдаг гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

"Дайн байлдаан, Чернобылийн гамшиг, Их эзэнт гүрний мөхөл гээд миний номд орсон тухайн цаг үеийн гол үйл явдлын талаар хүмүүс голчлон яриа өрнүүлдэг. Улс орныхоо ам дамжсан  түүх болон түүхийн нийтлэг төстэй байдлын тухай яриа өрнүүлж, хамтран тэмдэглэхийн хажуугаар хүмүүс өөрийн хувийн амьдралын түүхээ хүүрнэдэг" гэж тэрбээр ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан