Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Үүрийнцолмон “ДЭЛХИЙН ЦОМ”-ын аварга болжээ

Япон улсад зохиогдож буй “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах шидокан каратегийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Шидокан каратегийн Монгол дахь салбарын дарга Б.Бямбадорж, Ширэн бээлий клубийн тамирчин Ц.Амарсанаа,   МҮБХУХ-ны тамирчин У.Үүрийнцолмон, З.Баясгалан нар өнгөрсөн баасан гарагт эх орноосоо мордсон билээ.
Өчигдөр эхэлсэн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож У.Үүрийнцолмон шидокан каратегийн “Дэлхийн цом”-ын аварга болжээ. Өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сард Будапешт хотод зохиогдсон аварга шалгаруулах тэмцээнд Д.Алтанхүү дасгалжуулагчтай тамирчид оролцоход У.Үүрийнцолмон мөн л амжилттай оролцож мөнгөн медаль авч байсан удаатай. Харин тэрээр энэ удаад дэлхийд данстай тамирчин болохоо дахин нотолж аварга болж чадлаа.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан