Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэх зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
Эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, байгалийн нөөц, байгаль орчны тулгамдсан асуудал, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын нутагшилт, нутагшилт суурьшлын төлөвлөлт, инженерийн хангамж, эх үүсвэр, дэд бүтцийн хөгжил, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, ахлах мэргэжилтэн Э.Болормаа, Утас: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан