Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна

Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.   

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд хүргэж үйлчилдэг авто тээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. 2014 оны тээвэрлэлтийн гүйцэтгэлээс үзэхэд нийт зорчигчийн 98.8 хувь буюу 342 сая хүн, тээвэрлэсэн ачааны 64 хувь буюу 37639.6 тонн ачаа авто тээврийн салбараар дамжжээ.

Авто тээврийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг эрх зүйн хүрээнд зохицуулах, авто тээврийн салбарын тогтолцоог шинэчлэх, хяналт, удирдлагыг сайжруулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тээврийн бусад төрлүүдтэй уялдуулахад салбарын гол хууль болох Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан