Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цистит

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.


Шинж тэмдэг

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд өвдүүлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун халуун  их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.

Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.

Шалтгаан

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Дурдваас цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ, хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид. Ангин, хорхойтсон шүд, пиелонефрит, тониззиллит, үтрээ болон гэдэсний бактергүйжил зэрэг үрэвслийн архаг голомт зэрэг. Хурц хоол, гэмтэл, бэлиг эрхтэний ариун цэврийг сахихгүй байх, дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Эмчилгээ

Юуны өмнө мэргэжлийн эмчийн заалт, зөвлөгөөгүйгээр өөрийгөө эмчилнэ гэдэг, ялангуяа циститийн үед бараг байж боломгүй зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчийн заалтгүйгээр өөрийгөө эмчлэхэд цистит нь эдгэрэлгүйгээр хэсэг хугацаанд дарагдаад архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт орно гэдэг нь цистит гэнэт ойр ойрхон, эсвэл цөөн илрэх зэргээр давсагны эдийг гэмтээн илэрдэг. Урд нь циститээр өвдөж байсан гэх найз хүүхэн г.м. хүмүүсийн зөвлөгөөг дагах гэж яарсны хэрэггүй л болов уу. Учир нь таны давсганд юу болоод байгааг эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгээгүйр мэдэх боломжгүй тул.

Хүсний нэмэлт тэжээл, биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг нэрээр зарагдаж байдаг бүтээгдэхүүний талаар хэлэх хэрэгтэй байх. Юуны өмнө эдгээр бүтээгдэхүүн нь амлаад, сурталчлаад байгаа шигээ эмгэг болгоныг илааршуулдаг эм биш. Үнэхээр эм байгаад эмчилгээний нөлөө үзүүлдэг байсан бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхийт энэ тэр гэж нэрлэгдэлгүй шууд эм гэсэн нэр зүүж явах ёстой. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн нь хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх замаар биологийн идэвхэт бодисуудаар нэмж хангаж өгч байх зорилготой төдий юм. Тэгэхээр элдэв амлалтанд хууртан мөнгөө ийм зүйлсэд үрэх гэхийн өмнө сайн бодох хэрэгтэй.

Яаралтай тусламж

Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх гэх нь аюултай тухай дээр дурдсан. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал / Фосфомицин /, Цистон авна.

-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.
-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй./ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.
-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.
-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.

Ингээд /ийм дур мэдсэн зүйлийг зөвхөн эмчид үзүүлэх боломжгүй, аргагүй үед л хэрэглэж болохыг мартуузай/ байдал сайжирсан ч гэлээ эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Ахин таагүй байдалд орохгүйн тулд өвчний цаад шалтгааныг нь дарах хэрэгтэй. Шалтгааныг нь илрүүлж, яаж дарахыг зөвхөн мэргэжлийн эмч л мэдэж байгаа.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан