Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Ганболд: Нэг сурах бичиг 90-105 төгрөгөөр хэвлэлтээс гардаг

Энэ тухай дэлгэрэнгүйг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ө.Ганболдоос тодрууллаа.
------------------------------------------------

-Яам харааны бэрхшээлтэй иргэдийн асуудалд өндөр ач холбогдол өгч байна. Үүнээс өмнө МХҮХ-той хамтран ажиллаж байсан удаа бий юу?
-Яам гэхээс илүү сайд их сэтгэл гаргаж байгаа. Холбогдох албаны хүмүүстэй энэ тухай нэг оройжин ярьж асуудлаа тодруулсан юм. Хэрхэн, яаж шийдэх, хараагүй иргэд тэр дундаа сургуулийн насны хүүхдүүдэд хэрхэн хүрч ажиллах вэ гэхчлэн цөөнгүй асуудал хөндсөн.

-Санамж бичигт гарын үсэг зурсан МХҮХ-ны төлөөлөл түүхэн үйл явдал хэмээн онцолж байна?
-Тийм, энэ бол хараагүйчүүдийн холбоотой хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэж буй анхны тохиолдол. Мэдээж төрийн бус байгууллагатай санамж бичиг байгуулж, зөвлөл, ажлын хэсэг байгуулж, мөнгө төгрөгийн асуудлыг тооцож тусгасан ийм ажил ховор. Тиймдээ ч хараагүй иргэд энэ үйл явдлыг түүхэн гэж тодотгоод байгаа хэрэг.

-Одоогийн байдлаар ерөнхий боловсролын дунд сургуульд хамрагдах насны хэчнээн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн байдаг вэ. Үүнээс хэд нь сургуульд хамрагдаж байгаа бол?
-Улсын хэмжээнд 12 мянга 673 хүүхэд тусгай сургуульд сурч байна. Үүний 4271 нь хараагүй, харааны бэрхшээлтэй. Яг бүртгэгдсэн мэдээ дүнгээр дээрх 12 мянгаас 293 хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна.. Бид нар тоог их нарийн гаргаж байгаа биз. Урьд тоо их зөрдөг байсан бол одоо маш нарийн гарч байгаа. Манай удирдлагын мэдээллийн системд хэн гэдэг сурагч, ямар регистр дугаартай аль баг, сум, дүүрэгт харьяа хамааралтай  байна гэдэг бүгд багтсан байгаа. Ер нь бид мэдээллээ их сайжруулсан. Үүний дагуу хамран сургахыг сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, хараагүйчүүдийн 116 дугаар сургууль 500 очим хүүхэд авах чадалтай ч 80 гаруй хүүхэд сурч байна. Үүний шалтгаан нь илрүүлэлт, оношлолт муу байгаатай холбоотой. Хоёрдугаарт, хараагүй хүн хажуудаа байнгын асрагаа шаарддаг. Сургуульд нь хүргээд өгөх хүн алга, дээр нь ядуу тарчиг зарим нь хүүхдээ хамруулж чадахгүй байна. Энэ мэт шалтгааны улмаас хамран суралт муу байна.

-Тэгэхээр дээр дурдсан 293 хүүхэд ар гэр болон бусад шалтгааны улмаас сургууль завсардаад байгаа гэж ойлгож болох нь?
-Тийм, манайд сургуулийн хүрэлцээ хангалттай мөн орчин нөхцөл ч боломжийн байгаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, харааны бэрхшээлтэй нэг, оюуны хомсдолтой хүүхдийн дөрөв гээд нийт зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бүгд өөрийн гэсэн байр сав, дотуур байртай. Ер нь дээрх сургуулиудаар ороод гарахад гэмгүй. Би өөрөө ч уржигдар Японы нэг профессортой явлаа. Тэр хүмүүс ч гайхаж байна.

-Нийт хүүхдийн 90 гаруй хувь сургуульд хамрагдаж, сурч боловсрох эрхээ эдэлж байгаа байх нь?
-Тийм, гэвч оношилгоо муу байна. 12 мянга 673 хүүхдийн дийлэнхийг харааны бэрхшээлтэй хүүхэд эзэлж байна. Энэ оны байдлаар 4271 хүүхэд гэж бүртгэгдсэн байна. Гэхдээ үүний яг сул хараатай нь хэд юм, тусгай сургуульд хамрагдах хүнд харааны бэрхшээлтэй хүүхэд хэд юм гэдгийг нарийн оношилж чадахгүй байгаа. Энэ бол бидний дутагдалтай тал.

-Ямартай ч харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцлөөр хангагдсан юм байна?
-Хангалттай хэмжээнд. Гагцхүү хялар хардаг, тулгаж хардаг хүүхдийг шууд л харааны бэрхшээлтэй гээд хуваарьлачихдаг. Манайх оношилгооны төв комисстой болсон л доо, тэндээс харааны бэрхшээлийг хэрхэн тодорхойлох тухай, ангиллыг нь мөн хэрхэх тухай заавар гаргасан.
Энэ бол анагаах ухааны үндэс бүхий маш нарийн ангилал, тодорхойлолт л доо. Жишээ нь, хоёр нүдний даралт ихсэх улмаас бухан нүдтэй болсон гэх зэрэг тодорхойлолтууд бичигддэг. Ангилал тогтоосны дараа хүүхдүүдийн сурах зэрэг, түвшин, сургалтын материал гээд тухайн хүүхдэд тохирсон зүйлс өөрчлөгдөнө. Нэг үгээр сургалтын систем тодорхой болж хөтөлбөр шинэчлэгдэх юм.

-Ангилал тогтоох үйл явц юунаас эхлэх ёстой вэ. Эцэг, эхчүүд энэ ажилд хэрхэн оролцох боломжтой вэ?
-Юуны өмнө харааны бэрхшээлтэй эсэхийг илрүүлэх ёстой. Энэ ажлыг эцэг эх, өрхийн эмнэлэг хийнэ. Дараа нь тусгай мэргэшсэн эмч, эмнэлэгт оношилж нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа сургуульд хамрагдах ёстой. Одоохондоо манайд оношлох, сэргээн засахын алийг нь ч хийж чадахгүй байна.

-Магадгүй бүрэн эмчлэгдэх боломжтой хүүхдийг эрт илрүүлээгүй, оношлоогүйн улмаас харааны бэрхшээлтэй ч болж болох юм байна?
-Оношилгоогүйн улмаас боломжтой хүүхдийг ч бэрхшээлтэй гэсэн онош, тодорхойлолтоор өөр бүлэг, ангилалд хамруулчихдаг.

-Сургалтын чанар, багш боловсон хүчний хүрэлцээ ямар байдаг юм бол?
-Багш боловсон хүчин бол тасрч байгаа. Дандаа гадаадад бэлтгэдэг, нарийн мэргэжлийн багш байх ёстой. Бид энэ асуудалд анхаарч гадаадад багш бэлтгэх тухай санамж бичигт оруулсан ч нөгөө тал “Энэ бол яамны хийх ажил” гээд хассан. Ер нь санамж бичигт энэ мэт маш олон асуудал тусгасан ч хамгийн чухал гэсэн цөөн хэдийг юун түрүүнд сонгоод байна. Санамж бичиг үзэглэхийн тулд 10 гаруй хоног асар өргөн хүрээтэй судалгаа хийж, хуралдаж хэлцэж байж хийж буй ажил.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах бичгийн хүрэлцээ муу байгаа. Энэ тухай нарийн судалгаа хийж үзсэн байх. Шаардлагатай хэмжээг хангахад хэдий хэр хөрөнгө шаардаж байна вэ?
-Хүрэлцээ тун муу байгаа. Зөвхөн сурах бичигт л гэхэд 305 сая төгрөг шаардлагатай гэж төлөвлөөд байна. Угтаа хараагүй болохоос энэ хүүхдүүдийг эрүүл гэж ойлгох хэрэгтэй. Тиймдээ эрүүл хүүхэдтэй адил сурч боловсрох эрхтэй, ном сурах бичгээр бүрэн хангагдсан байх ёстой. Жилийн жилд л сурах бичгийн асуудал сөхөгддөг. Гэвч хэн ч хараагүй хүүхдүүд хангалттай сурах бичигтэй бил үү гэж сэтгэдэггүй. Тйимээс л брайл үсэг бүхий ном сурах бичгийг нь крилл, брайл хосолсон байдлаар хэвлэх гээд байгаа юм. Үүнийг гаргадаг ганц принтер нь Хараагүйчүүдийн үндэсний холбоонд байдаг. Манай яамны зүгээс хэвлэх хөнөнгө мөнгийг бүтээх талаас нь анхаарч байна. Энэ дөрөвдүгээр улиралд 89 сая төгрөг олъё, ирэх онд үлдсэн 2015 саяыг нь дөрвөн улиралд хувааж төсөвт суулгуулахыг зорьж байна. Ингэснээр 1-12 дугаар анги хүртэлх бүх сурах бичгийг хэвлүүлж болно.

-Нэг сурах бичиг дунджаар хэчнээн төгрөгөөр хэвлэлтээс гардаг вэ?
-Харьцангуй өндөр л дөө, нэг сурах бичиг 90-105 мянган төгрөгөөр гарч байгаа. Өртөг өндөр байдаг шалтгаан нь нэгдүгээр цаас, принтерийн хорны үнэ байна. Мөн технологийн удаан процессоос шалтгаалж байна.

-Брайл үсгийн стандарт боловсруулна гэж санамж бичигт тусгасан байна. Энэ тухай дэлгэрүүлбэл?
-Энэ их нарийн төвөгтэй ойлголт л доо. Мэдээж олон улсынх гэж байна, зөвхөн манай улсад барьж, дагаж мөрдөж буй манайд илүү тохиромжтой байдлаар шинэчлэл хийсэн нь байна. Ер нь энэ стандартыг үндэсний холбоо өөрсдөө гаргъя гэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан