Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт SNOOP DOGG-той хамтран дуулах Монгол авъяастныг VTV тодруулна

VTV HD телевиз нь дэлхий даяар өөрчлөгдөн хувьсаж буй телевизийн салбарын ирээдүйн хөгжлийн гол гарц болох агуулга үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч өрсөлдөгч болох, гадны агуулга худалдаж авах бус, өөрийн эх орны өв соёл, онцлогуудыг тусгасан шинэ агуулгыг Монголынхоо үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа билээ.

2015-2018 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд “VTV HD”  телевизийн хэрэгжүүлэх   “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож, дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг нь ирсэн гэдгийг харуулах зорилгоор нэгэн томоохон шоу төслийг хэргэжүүлэх гэж байна. Монгол хүний мөрөөдөл дэлхийн дайтай, Монголчууд нэгдэн нийлж чадвал амжилтанд хүрч чаддагийг бид Олимпийн аваргуудынхаа бахдам амжилтаас бэлхнээ харсан билээ. Хэдийгээр улс орон хямралын үетэй нүүр тулж байна, эдийн засаг хүндхэн байна хэмээн хаа сайгүй ярьж бичиж байгаа ч бид залуусынхаа мөрөөдлийн хүчээр нийгмийн хар бараан сүүдрийг давж чадна гэдэгт итгэлтэй байна.

Манай шоу төслийн гол баатар бол дэлхий даяар хамгийн олон сонсогчтой  алдарт реппер  SNOOP DOGG юм. Snoop Dogg болон, түүний ажлын хамтрагч DCAT Cornelius нар нь Бразил, Мексик, Пуэрто Рико, Франц зэрэг дэлхийн олон орны залуу ододтой хамтран дуулж байжээ. Үүний дотор манай хойд хөрш ОХУ-н реппер Timati, Солонгосын дуучин PSY нартай  дуулж видео клипээ хийлгэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Монголчуудын ээлжАлдарт SNOOP DOGG той хамтдаа “ ALL or NOTHING”  төсөлд оролцон, түүнтэй хамтран дуулжвидео клипээ хийлгэх цорын ганц, шилдгийн шилдэг Монгол авъяастныг бид хайж байна.   VTV HD телевиз  болон АНУ- н продюссер DCAT нар  хамтран тодруулах уралдаант ТВ төсөл шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо.

        -БҮРТГЭЛ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2015.11.01-11.04 ний хооронд 10:00-20:00 цагийн хооронд нээлттэйгээр явуулах болно.

Бүртгэлд нас хүйс, хөгжмийн төрөл заагдаагүй бөгөөд, өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй  хүн болгонд нээлттэй. Тухайн хүн өөрийгөө дэлхийд од болон гялалзаж чадна гэсэн итгэл , хүсэл эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал.

        -ШАГНАЛ

Ялагч

1. Ялагч Snoop Dogg той хамтран дуулж, клип хийлгэнэ.

2. Монголын шилдэг продюсертэй нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ хийнэ.

3. Монголын шилдэг видео студитэй хамтын ажиллагааны гэрээ байнуулна.

4. Ерөнхий Ивээн тэтгэгч байгууллагын нүүр царай болох юм.

Шилдэг оролцогчид

1. Монголын шилдэг продюсертэй нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ хийнэ.

2. Монголын шилдэг видео студитэй хамтын ажиллагааны гэрээ байнуулна.

3. Ивээн тэтгэгч байгууллагуудын нүүр царай болно.

DCAT

Dwayne Cornelius нь хөгжмийн салбарт 15 насандаа хөл тавьжээ. Тэрээр Natalie Cole"s-ийн аялан тоглолтын үеэр бөмбөрчнөөр,  мөн “Earth, Wind & Fire” гэсэн хамтлагт хамтран ажиллаж байв. Тэрээр Америкийн Калифорни мужийн Лос-Анжелес буюу Сахиусан тэнгэрүүдийн хотод ажиллаж, амьдардаг нэгэн. Гэвч, Scatman John, Womack&Womack-тай хамтран ажиллах болсноор 5-н жил Дани болон Герман улсад амьдарсан. Тэрээр хөгжмийн замналыхаа туршид  JAY Z, CHINGY, OMARION, BAHA MEN, JACKSON FIVE, SCATMAN JOHN гэх мэт олон алдартнуудтай ажиллаж байсан юм. Үүнээс баруун эргийн алдартай репперүүд, продюсеруудтай, ялангуяа, Meech Wells, DJ Battlecat болон Snoop Dogg гэсэн алдартнуудтай нягт холбоотой  хамтран ажилладаг. Өөрийн үүсгэн байгуулсан продюсерийн компаниараа “Shout and running” кино бүтээлд DCAT Music Network гэсэн хувиар оролцож хувь нэмрээ оруулж байгаа.

Одоогоор DCAT хөгжмийн компанийг удирдан ажиллаж байна.

www.dcatmusic.com

SNOOP DOGG буюу CALVIN CORDOZAR BROADUS, JR

Дэлхийн хэмжээний од Snoop Dogg буюу Calvin Cordozar Broadus JR нь Африк, Америк гаралтай реппер дуучин юм. Түүний уран бүтээлийн карер 1992 оноос эхэлсэн байна. Калифорни мужийн Long beach-д амьдардаг Snoop Dogg-г маш олон нэрээр дуудаж болно. Жишээ нь Snoop Rock, Snoop Doggy, Snoop Lion, Dj Snoopadelic, Snoopzilla, Big Snoop Dogg гэх мэт. Хөгжим талаасаа тэрээр реппер, дуучин, дуу бичлэгийн продюсер, дуу зохиогч хийдэг. Харин кино урлаг талаас дуу оруулагч, гол дүр болон туслах дүрд тоглох гэх мэт олон талын мэргэжилтэй, авьяастай нэгэн. Анх түүнийг NWA crew-д гишүүн байхад Doctor Dre продюсерээр нь ажиллаж байсан гэдэг. Тэдний гаргасан CHRONIC альбом зөвхөн нэгдсэн улсад 21 сая, дэлхий даяар 35 сая хувь борлогдсон байдаг. Энэ их амжилтын дараагаар ганцаарчилсан уран бүтээлээ хийх болж одоогоор нийт 13-н студи цомог бэлэн болгоод байна. Анхны цомог болох Нохой стил болон, Аав нохой гэж орчуулагдах 2 цомог нь тухайн үедээ 1993 оны хувьд нилээд шинэлэг хэв маягийг оруулсан байна. Нохой стил цомог нь гарсан даруйдаа эхний 7 хоногтоо сая гаруй хувь борлогдож, хөгжмийн түүхнээ Doggy Style гэсэн гэрчилгээ авсан байдаг. .Өнгөрсөн 5-р сард /PUSH/ буюу ТҮЛХ нэртэй цомгоо гаргасан байна. Тус цомог нь дэлхийн хөгжмийн чартуудын эхний 10-т байгааг харвал түүнийг хэр хэмжээний уран бүтээлч гэдгийг нотлох юм. .Энэ мэтчилэн дурьдах юм бол түүний цомог тус бүр нь өөрийн гэсэн амжилт, түүхтэй байдаг..Өдгөө Snoop Dogg  3-н хүүхдийн эцэг, халамжит хань болжээ. Тэрээр 44 настай ч шинийг эрэлхийлэгч, хип хопын ертөнцөд өөрийн брэндийг бий болгосон од хэвээр байна. Яг одоо тэрээр дэлхийн олон оронд өөрийн нэр хүнд, шоу бизнесийн давуу талаа ашиглан шинэ шинэлэг залуусыг эрж хайсаар...

DCAT music company

Kомпани нь мультимедиа болон, хөгжмийн салбарт цоо шинэхэн авангард өнгө аясыг төрүүлж байгаа. Өнгөрсөн 10-н жилийн хугацаанд хөгжмийн бизнест нилээдгүй өөрчлөлт хувьсал гарсан ба, энэ нь зайлшгүй шаардлагатай өөрчлөлт болсон гэж тодорхойлогддог. Компани нь дараах үндсэн 4-н төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь уран бүтээл, танилцуулга, удирдлагын түвшний консалтинг зөвлөгөө,  Хэвлэлийн Компани нь 1988 онд Дуэйн "DCAT" Корнелиус-ийн компани гэдгээр үүсгэн байгуулагдсан. Тэдэнтэй Жорж Клинтон, Womack & Womack, Скэтмэн Жон болон хөгжмийн салбар дахь бусад олон алдартнууд хамтран ажилладаг. Харин хөгжмийн консалтангийн чиглэлээр DJ BattleCat, Мич Уэллс нартай хамтран, дэлхийд алдар нэр нь түгсэн олон алдартнуудтай холбоотой ажилладаг юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан