Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

1.  Хуучнаар “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыгшинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 ондбаригдаж ашиглалтанд орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай.

Барилга байгууламжуудыг хүснэгтээр үзүүлбэл:

Барилга
байгууламжийн  нэр

Ашиглалтанд орсон он

Талбайн хэмжээ /м2/

1

Конторын барилга

1969

1348

2

30 машины гараж, сэлбэгийн склад, хуучин склад

1969

2390

3

Үйлдвэрийн байр

1969

2751

4

Гаражийн байр- 57, гаражийн залгаа

1971

4447

5

Манаачийн байр

2010

65

6

Диспетчерийн байр

1969

26

7

Складын барилга

1969

66

8

Цайны газрын барилга

2006

124


Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:26 432700 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                                                   2 643270 000 төгрөг

                 Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Барилга байгууламжийг өмч эзэмшигчийн төлөөлөл болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон Худалдагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газар Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд шинээр баригдах автобус баазын барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө.

 2. “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.


Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладагбөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:7 155 000 000төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                                          715 500 000  төгрөг

3.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.


Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрынхуучин  барилга нь  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон.Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45*13м бүхий нийт 1150,20 м² талбайтай 2 давхар барилга юм.

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй,14,5*14м бүхий нийт 413,54 м² талбайтай 2 давхар барилга юм.

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй,17,5*5,5м бүхий нийт 97,37 м² талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.

            Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:3 906553 000төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                                                    390 655 300  төгрөг

 

4. Хан-Уул дүүргийн 13дугаар хорооны Өлзийт тосгоны
 дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уулдүүргийн13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.


Хан-Уулдүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга нь төв замаасаа 200 метрийн зайд Өлзийт тосгоны төв хэсэгт байрладаг. Уг барилгууд ньӨлзийт тосгоныг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар 1990 онд баригдаж байгаад дуусгалгүй дутуу орхигдсон. Одоогоор ашиглалтгүй байгаа.

Дэд станцын дуусаагүй барилганьцутгамал төмөр бетонсуурь, цагаан тоосгон өнгөлгөөтэй тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 5.5*10м бүхий нийт 55м²талбайтай.

Уурын зуухны дуусаагүй барилганьцутгамал төмөрбетонсуурь, угсармал төмөр бетон хавтгаалжин болон тоосгонхана, угсармал төмөр бетон хавтан хучилттай хавтгай дээвэртэй,10*25м бүхий нийт250м² талбайтай.          

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:57 070 000төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                                                 11 414 000  төгрөг


Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

1.   Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны       10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2.   Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд ирж авна уу!

3.   Дуудлагынхудалдаандоролцохыгхүсэгчидньдараахматериалыгбүрдүүлнэ. Үүнд:

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

ü Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4.   Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5.   Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6.   Дуудлагын худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд ордон”-ы 14 дүгээр давхарын хурлын танхимд болно.  

 

Лавлах утас: 321035, 330256

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан