Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралыг мэдэрсэн ЗАСАГ

Нийслэлчүүд маань Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойгоо өнөөдөр хийж байна. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Их Хотын Хямдрал” үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгууулж, үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Чингисийн талбай өглөөний 11 цагаас эхлэн хөл хөдөлгөөн дүүрэн байна. Эдийн засгийн хямрал бодитоор нүүрслэснийг дээр дооргүй мэдэрч байгаа энэ үед хямдрал гэдэг сайхан мэдээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээ энэ жилийн хувьд хүн ихтэй байна. Их хотын хямдралт худалдааг Засгийн газрын www.zasag.mn сайт албан ёсоор мэдээлжээ.

Гэхдээ “Их Хотын Хямрал” хэмээн залруулсан нь өөрийн эрхгүй анхаарал татав. Ямар ч байсан Засгийн газрынхан “ИХ ХОТЫНХОН ХЯМАРСАН” гэдгийг тун сайн мэдэж, мэдэрч байгаад талархууштай. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газар бол хямралд ороод байгааг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байсан билээ.

0 Сэтгэгдэл
нэг үсгийн алдаа их аюул дагуулдаг шүү
Хамгийн их уншсан